Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
2009.12.29

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Энэхүү ёслолыг нээж Байгаль орчны яамны сайд Л.Гансүх “2009 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Байгаль орчныг хамгаалах талаар иргэний нийгмийн төлөөлөлтэй ч хамтарч ажилласан. 2010 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим нэг нийлэг, гялгар уутыг хэрэглээнээс хасна” гэлээ.


Ойн хэрэг эрхлэх газрын дарга М.Тунгалаг болон хамтран ажиллах бусад албаны хүмүүстэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингээд БОАЖЯ-ны сайд Л.Гансүх “2010 онд агаарын бохирдлыг бууруулахад эрс ахиц гарна. Бид Францын тусламжаар таван суурин нэг явуулын хоорондоо иж бүрэн сүлжээгээр холбогдсон хяналтын системийг ашиглалтад оруулж байна. Энэхүү хяналтын үндсэн дээр яг хаана, юунаас үүдэн бохирдол үүсч байгааг зургаа төрлийн үзүүлэлтээр тодорхойлно. Харин агаарын бохирдлыг бууруулахаар гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хагас жил гаран төлөвлөгөө боловсруулсан.

Сая Засгийн газарт иж бүрэн хөтөлбөр оруулсан” гэлээ. Мөн энэ хүрээнд Ерөнхий сайд болон шадар сайд ахалсан ажлын хэсэг он гармагц байгуулагдах аж. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 30 хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. БОАЖЯ-ны сайд Л.Гансүх гадаад улс орноос 20 сая орчим долларын сан байгуулах зорилттой ажиллаж байгаагаа дурдсан юм. Мөн ирэх онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээвэрт байгалийн хийг ашиглах, түүхий нүүрсний хэрэглээг багасгахаар ажиллаж байна. Түүнчлэн усны сав газар ашигт малтмал олборлохыг хориглох, ойн хортон болон ойн түймэртэй ОБЕГ-тай хамтран ажиллах зэрэг олон бүтээлч ажил өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

БОАЖ-ын салбарын 2009 оны ажлын гол үр дүн, 2010 оны тэргүүлэх зорилтын тухай

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.