Сэлбийн дагуу шалгалт хийнэ
2009.08.05

Сэлбийн дагуу шалгалт хийнэ

Нийслэлд цөөн хэдэн гол урсдагийн нэг нь Сэлбэ. Эргээ халин урсдаг байсан энэ гол одоо багахан хэмжээний тогтоомол ус болсон гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь  миний машин л гоё болж байвал гол бохирдох, урсгал ус нь тасрах нь хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж машинаа угааж байхад нөгөө хэсэг нь хогийн цэг болгон ашиглаж байна.

Хүний нүдийг хариулж байгаад хогоо шидчихдэг нь энүүхэнд болчихож. Харин нийслэлийн Байгаль хамгаалах газар энэ байдлыг таслан зогсоохоор ирэх пүрэв гаригт Сэлбэ голын дагуу шалгалт хийх гэж байна.

Байгаль орчны улсын байцаагч, цагдаа зэрэг нэлээн өргөн бүрэлдхүүнтэй баг энэ шалгалтад хамрагдах бөгөөд гарсан зөрчлийг газар дээр нь арилгаж, шаардлагатай бол захиргааны хариуцлага хүртэл хүлээлгэх гэнэ. Мөн нийслэлийн Байгаль хамгаалах газрын Зуслангийн товчоо ирэх амралтын өдрүүдэд ээлжит танилцуулах өдөрлөгөө зохион байгуулна. Тус өдөрлөгөөр Зуслангийн товчооны үйл ажиллагааныхаа талаар болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа нийтэд танилцуулдаг бөгөөд зуслантай холбоотой бүхий л мэдээллийг өгдөг юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.