Хаягдалд мөнгө зарцуулахгүй байж болно
Нийслэл хотод нэг мөсөн шийдэгдэж чаддаггүй байнга шүүмжлэгдэж байдаг нэг асуудал бол хог хаягдал. Хашааны харанхуй булан, гуу жалга, үерийн усны далан шуудуй, хот дундуур урсдаг гол, Туул голын эрэг, мод бут сөөг хаа сайгүй хог овоорч, хөглөрч байдаг. Түүнийг олон хүн хүч, машии техник ашиглан бүрэн бус ч арилгадаг боловч дахиад л хог хөглөрдөг Ийм байдал жилээс жилд үргэлжилсээр. Харин хотын төвийн орон сууцны хогийг ачих ажил нэлээд жигдэрч, хог хөглөрөх нь багассан. Хотоо хоггүй цэвэр байлгая гэвэл хогоо ил задгай хаяхгүй байх,хогийн хэмжээг аль болох багасгах, улмаар боломжтой хогийг хоёрдагч түүхий эд болгож ашигладаг арга зам байна. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд амьдардаг миний танилынх хогны мөнгө төлдөггүй.
Учир нь тэднийх үхэр, гахай, тахиатайгаас гадна ногооны нэлээд том талбайтай. Хүнсний ногооны хальс хаягдал цайны шаараа үнээндээ өгдөг. Үхрийн том баасыг хатааж аргал болгон түлдэг, Харин жижгийг нь бордоо болгон ашигладаг. Ингээд хог гардаггүй учраас мөнгө төлдөггүй аж. Тэгэхээр огт хог гаргадаггүй нь гэхэд багасгах арга байна. Сүүлийн үед хог болж буй хаягдлын нэр төрөл, овор хэмжээ ихсэж байна. энэ нь хүнсний болон нийт бараа таваарын худалдаа боловсронгуй болж, бүгд хайрцаг сав боодолтой болсон явдал. Гэр хорооллоос маш бага хог гаргах боломж байна. Үүгээр байрны шал, хаяавч, дулаалгын материал хийж болно. Мөн үнсийгзохих орцоор цементтэй хольж зуураад тоосго, блок хийж болох юм. Мөн ногооны талбайн хөрс бордох, сийрэгжүүлэхэд хэрэглэж болно. Хог хаяхгүй байх сэтгэлгээ ухамсарыг суулгах ажлыг зохион байгуулж болохгүй гэж үү? Юуны өмнө бүх их дээд сургууль, төр олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга нарт ухуулга хийх, гэр хорооллын айл өрхөөр явж сурталчилгаа хийх, үр дүн гарч байгаа эсэхийг мэдээлэх зэрэг арга хэмжээ авбал өөрчлөлт гарах нь мэдээж. Гагцхүү үүнд санаачилга дутаж байна.