Нийтийн цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжилнэ
2009.10.14

Нийтийн цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжилнэ

Нийслэлийн 370 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотынхоо өнгө үзэмжинд өнгө нэмэхээр олон ажлыг санаачлан хийж байгаа билээ. Энэ сарын 17, 18-нд Захирагчийн Ажлын албанаас нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Гэр хорооллын иргэд гудамж талбай, хашаагаа цэвэрлэж, аж ахуйн нэгж байгууллагууд хаягаа гэрэлтэй болгох, хашаа хороогоо будах зэрэг орчныхоо өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллах юм.
Харин нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг нийслэлийн Хөдөлмөрийн газарт бүртгэлтэй ажилчид болон тухайн дүүргийн сургуулийн оюутан, сурагчдыг дайчлан цэвэрлэхээр болсон байна. Дүүргийн ТҮК-ийнхэн нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, хог хаягдлыг ачих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.