Агаар бохирдуулагч автомашины дугаарыг хураана
2009.10.28

Агаар бохирдуулагч автомашины дугаарыг хураана

Нийслэлийн хэмжээнд өдөрт 200 гаруй мянган авто машин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо бий. Саяхан ЦГУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн сангийн хийсэн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлын 37 хувь нь автомашинаас ялгардаг болохыг тогтоожээ. Автомашины утааг багасгахаар Нийслэлийн агаарын чанарын алба, Замын цагдаагийн газартай хамтран замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хэмжилт хийж, жолооч нарт сануулга өгч эхэллээ. Энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны Авто тээврийн бохирдол хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэл "Нийслэлийн агаар дахь нүүрсхүчлийн хийн 30 хувь, азотын 70 хувийг автомашин ялгаруулдаг болохыг тогтоосон. Тиймээс агаарын бохирдолыг бууруулах зорилгоор зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах ажил хэмжилтийн шатандаа явж байна. Ирэх долоо хоногоос зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж, зөрчлийг арилгуулна" гэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.