Монголд анх удаа газрын гүний дулааныг ашиглалаа
2009.10.12

Монголд анх удаа газрын гүний дулааныг ашиглалаа

2009 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны “Сод” хүүхдийн цэцэрлэгт шинэ халаалтын систем нэвтрүүлэх ажлын нээлтийг өнгөрөгч долоо хоногт хийлээ. Уг ажил нь газрын гүний дулааныг дулаан хангамжид, нэвтрүүлснээр түүхий нүүрс түлж халаалтаа шийдэж байсан тус цэцэрлэг нь өнөөдрөөс эхлэн байгалийн сэргээгдэх эрчим хүч болох газрын гүнийг дулаанаар халдаг боллоо.

Ингэснээр сард 15 тн, жилдээ 75-80 тн түүхий нүүрс түлдэг байсан хэрэглээг бүр мөсөн таслан зогсоож байгаа юм. Төслийн нээлтэнд Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Эрхэмбаяр, НЗД-ын орлогч Д.Ганболд, СХД-ийн нийгмийн хэлтэс, Боловсролын хэлтсийн дарга нар болон тус хорооны 200 гаруй иргэд оролцсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.