2020.08.19
Ц.Туваан: Нэрийн дансыг мөнгөжүүлэх бодлогоо хэрэгжүүл
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.19/ хуралдаан болж байна. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдийн санаачлалгч болон ажлын хэсгээс УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
“Ядуу өрхийн тэтгэмж гэж ямар тэтгэмжийг хэлж байна вэ? шинэ төрлийн тэтгэмж нэмэгдсэн юм уу? энэ талаар тодорхой хариулт өгнө үү?
Гүйцэтгэл ярьж байна. 80%-ийн гүйцэтгэлтэй ажлууд их байна. Нэгэнт улсын төсөвт тусгагдаад орсон хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн хувь ийм бага байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Тендер зарлах гэж хугацаа алдаад байдаг юм уу? үүнийгээ өндөрсгөх, гүйцэтгэлээ нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажилласан бэ? Яагаад ийм алдаа гараад байна вэ?
Манай Улсын тэтгэврийн 2 хуультай. Одоо эв санааны нэгдлийн зарчмаар тэтгэврээ олгоод явж байна. Төсвөөс, сангаас тодорхой мөнгө гардаг. Нэрийн дансны тухай хууль бас бий. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого-2030 гэж баримт бичиг байгаа. Энэ хүрээнд нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал урагшилж байгаа юу? Бодлогын баримт бичгийг барих уу үгүй юу? Нэрийн дансыг мөнгөжүүлэх тал руу чиглэсэн бодлолго та бүхэнд байна уу? Өр бол нэрийн дансыг мөнгөжүүлэх гээд 13-14 их наяд болсон байх ёстой. Тухайн үед бид мөнгөжүүлэх гэхээр өрийн тааз яриад нэмдэггүй байсан. Одоо энэ байхгүй учраас хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Хүнсний талон дээр 2016-2017 онд авч байсан хүний тоог аьмаар байна. Төрийн нарийн бичгийн дарга худлаа хариулж байна. Энэ асуудал дээр хүүхэд том хүн нь хавтгайрчихсан. Б.Баярсайхан гишүүний ярьдаг үнэн шүү дээ. Улс төр явж байгаа шүү дээ. 240 мянган хүн энэ талоныг авч байна. Тоо нь адилхан. 5000 байсан хүүхэд 6500, том хүн 13,000 байсан. Тоо нь үүнээс маш цөөн байсан. Одоо 200 гаруй тэрбум төгрөг. 64 мянга, 32 мянга гээд жинхэнэ хавтгайрсан халамж гэдэг чинь энэ болсон.
Ажил хийх сонирхолгүй, халамжийн тэтгэмжээ аваад суунагээд байгаа шүүмжлэл чинь энэ юм. Үүний 2015-2016 оны тоог хэлж өгнө үү?”
Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.