2020.09.02

Я.Содбаатар: Сум, тосгоны цэцэрлэг, сургууль таван өдрөөр хичээллэнэ

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар уригдан оролцлоо. 

Я.Содбаатар: Манай улс дотооддоо ковид-19 өвчнийг алдаагүй байгаа учраас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр болсон. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлж байна. МСҮТ-ийн хичээл 9-р сарын 14-нөөс эхэлнэ. Их дээд сургууль 10-р сарын 01-ны өдрөөс хичээллэнэ.