2020.09.03
Эмийн зохицуулалтын агентлаг 2021 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа эхэлнэ
Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу Эмийн зохицуулалтын агентлагтай болох асуудал тулгамдаж байгаа юм. Тус агентлаг бий болсноор Монголчуудын хэрэглэж байгаа бүхий л эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, хэрэглээнд нэгдсэн хяналт тавьж ажиллах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсыг чанар муутай эмийг өндөр үнээр худалдаж авдаг цөөн орны тоонд багтжээ.