ХУД-ын ИТХ-ын дарга Б.Цэрэн:
Дүүргийн удирдлага болон ИТХ-ын зөвлөл энэ дүүргийнхээ гэмт хэргийг хэрхэн багасгах талаар ажиллаж байна. Гэмт хэргээ багасвал амьдрах орчны олон үзүүлэлтүүд сайжирна. Бид энэ асуудал дээр судалгаа, хэлэлцүүлэг хийсэн.Мөн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж үр дүнг харсан. Энэ асуудал юунаас үүсэж байна вэ? гэвэл архидалт. Архидалтыг багасвал энэ гэмт хэргийн асуудал багасаж бусад нөхцөл сайжирна.