2020.10.08

Эрсдэлийн сангийн 30 тэрбум төгрөгнөөс 10 тэрбумыг эх орондоо эмчлэгдэх боломжгүй хүмүүст өгье

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд тогтоолын төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Жилдээ нэг удаад 100-аад хүн эх орондоо  эмчлүүлж чаддаггүй өвчний улмаас гадаад орныг заавал зорих шаардлагатай байдаг. Сошиалаар хүмүүс маш их тусламж хүсч байгааг бид мэднэ. Эрүүл мэндийн даатгалын сан дээр эрсдэлийн сан гэж байдаг. Эрсдэлийн сан дээр жилд 30 тэрбум төгрөг төвлөрдөг. Жил бүр явж байгаа эх орондоо эмчлэгддэггүй 100-аад хүнд, 100 сая төгрөгийн тусламж үзүүлэхэд Эрсдэлийн сангийн 30 тэрбум төгрөгнөөс 10 тэрбумыг гаргадаг байх боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс эрсдэлийн сангийн 30 тэрбум төгрөгийг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Улмаар гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй иргэдэд ямар ч тохиолдолд 100 сая төгрөг зарцуулах хэрэгтэй байна. Одоогийн байгаа боломж нь таван сая төгрөг өгдөг боловч хангалтгүй, хаанаа ч хүрэхгүй байдаг. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд бидний ярьж байгаа зүйлийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллах саналыг дэвшүүлж байна.