
2020.10.29
Налайх дүүрэг шилдгээр шалгарлаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ оны шилдэг дүүргээр Налайх тэргүүллээ.
Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг удаалав. Мөн шилдэг гэр хороогоор Сонгинохайрхан дүүргийн 9, шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Өргөө-14” СӨХ, шилдэг хог тээврийн байгууллагаар “Улаанбаатар шинэчлэл” ХХК, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль шалгарлаа. Аяныг 7 дугаар сарын нэгнээс энэ сарын нэгний хооронд зохион байгуулахдаа зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.