2020.11.03
SMS: Гарааны бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн таатай орчин дутагдаж байна
“Seedstars World Competition 2020/21” олон улсын гарааны бизнесүүдийн шилдгийг тодруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдгийг шалгаруулах “Seedstars Ulaanbaatar 2020/21” үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10 сарын 31-ний өдөр Стартап Маркетинг Спэйс төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээн нь технологид суурилсан гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулалт авахад нь бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох боломжийг олгодoг бөгөөд сүүлийн шатанд шалгарсан шилдэг гарааны бизнес 500,000 ам. доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах боломжтой юм.
Монгол Улс дахь үндэсний шилдгийг тодруулах тэмцээнийг “Стартап маркетинг спэйс” төв албан ёсны эрхтэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулж, Монголын технологийн гарааны бизнесүүдийг олон улсад гаргахад дэмжин ажиллаж байна.
Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй бизнесээс шалгарсан 5 шилдэг гарааний бизнес болох
- “Томё Эдтэк” ХХК-ийн “tomyo” боловсролын цогц үйлчилгээний платформ,
- “ЭнЭксТи” ХХК-ийн “onefit” фитнесийн нэгдсэн үйлчилгээний платформ,
- “Дижитал кредит” ХХК-ийн “Digital credit” зээлийн дижитал маркетийг нэвтрүүлж буй платформ,
- “Одо экосистемс” ХХК-ийн “odo shop” 1000 хүнсний дэлгүүрийг нэгтгэсэн сүлжээ,
- “Крауд ассет” ХХК “Crowd Asset” монголын анхны олон нийтийн хөрөнгө босголтын платформоороо оролцож
1-р байранд “Tomyo” шалгарч Төв Ази-Зүүн Европын бүсийн шатандаа оролцох эрхээ авч, тэмцээний дэмжигч “АйТүүлс” ХК, “FIBO” ХХК-ийн “Үүлэнхүү” үүлэн технологийн 5 сая төгрөгний үйлчилгээ авах эрх,
2-р байранд ““Crowd asset” шалгарч тэмцээний зохион байгуулагч “Стартап маркетинг спэйс” ХХК-ийн 2 сая төгрөгний үйлчилгээний эрх,
3-р байранд “Odo shop” шалгарч тэмцээний дэмжигч “Могул сервис энд суппорт” ХХК-ийн “Microsoft office 365” үйлчилгээний 1 сая төгрөгний эрхээр шагнууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Seedstars” байгууллагын Төв Ази-Зүүн Европын бүсийн хамтын ажиллагаа хариуцсан менежер Дариа Клопова; “Seedstars” байгууллагын Монгол дахь төлөөлөгч, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа; УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, “М-Си-Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар ажилласан юм.
Тэмцээний үеэр шалгарсан стартапуудын танилцуулга үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдийн нетворкинг арга хэмжээ болж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин нар үг хэлж сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн “SMS Хөрөнгө оруулагчдын Клуб” нээлтээ хийж, 20 гаруй хөрөнгө оруулагчид цуглан шалгарсан гарааны бизнесүүдтэй танилцах боломжийг олголоо.
Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан “iStore”, Тэсо корпораци, Швейцарийн хөгжлийн агентлаг, дэмжин ажилласан Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, “Эм Си Пи” ХХК, “Yellow tail” брэнд, “Саунд оф монголия” ХХК, шагналын спонсор “АйТүүлс” ХК-“FIBO” ХХК, “Стартап маркетинг спэйс” ХХК, “Могул сервис энд суппорт” ХХК, хэвлэл мэдээллийн дэмжигч Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Зиндаа сэтгүүл, ТВ8 телевиз, Үндэсний шуудан сонин, Bloomberg TV Mongolia хамт олондоо талархал илэрхийлье.