2020.11.03
Ж.Сүхбаатар: ХЭҮК нь иргэний нийгмийн дуу хоолой болж УИХ-тай хамгийн ойрхон ажиллах ёстой
Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.Сүхбаатар:
Хүний эрхийн онцгой комисс хоёр дахь үе шатандаа орж ирж байна. Эхний шалгарсан бүрэлдэхүүн гишүүдийг дэмжиж байна. Хүний эрхийн үндэсний комисс УИХ, Хүний эрхийн дэд хороотой их ойр ажиллах ёстой. Бид шүүхийн тухай хууль ярьж байна.