2020.11.06

Ж.Сүхбаатар: Хүний эрхийн төлөө тэмцэл бол ганц байгууллагын асуудал биш.

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хүний эрхийн төлөө асуудал бол ганц байгууллагын асуудал биш. Бүх асуудалд оролцоно гэвэл боломжгүй. Харин хүмүүсийн сэтгэл, хандлагад нөлөөлснөөр өөрчлөлт ирнэ. УИХ хүний эрхийн мэдрэмжээ харуулж байгаа нь энэ томилгооны асуудал харуулж байна. Бид ард түмний төлөөлөл. Тийм учраас  та бүхэнд итгэл үзүүлж байна. ХЭҮК дараагийн тогтолцоо, шинэ төвшинд шилжиж байна. Та бүхэнд түншлэл чухал. Хуульчдын болон ТББ-ын сүлжээ та бүхэнд байгаа. Үүнийгээ ажил хэрэг болгоорой. ХЭҮК хууль хэрэглэж, хүний эрхийн төлөө тэмцэх ёстой. 

Сошиалыг өргөн хэрэглэж, ард түмэндээ нөлөөлөөрэй.

Хүний эрхийн тэмцэл бол зорилтоо зөв тодорхойлж байж үр дүн гаргана. УИХ цаашдаа сонгон шалгаруулалтаар явна. Энэ бол сайн, зөв жишиг юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn