УИХ-ын дарга Г.Занданшатар гэргийн хамт 20 сая төгрөгийн хандив өргөлөө
Монголчууд айдастайгаа нүүр тулсан өнөө цагт эв нэгдэл, баг хамт олны хүчээр гамшиг бэрхшээлийг даван туулна.
Иргэн бүр гамшиг зовлонг ялан дийлэхийг уриалсан пост бичицгээж, амны хаалт, халуун аарц, мөнгөн хандивыг гамшгийн голомт дээр ажиллаж албан хаагчдад өгч, та гэртээ байгаарай хэмээн илэрхийлэх нь хүртэл Монгол улсаа хамаалах хувь нэмэр, дэмжлэг юм. Хамгийн гол нь Монголчууд гамшгийг ялан дийлнэ гэсэн нэгэн сэтгэлийн чигтэй байхад даван туулах нь тодорхой юм.
Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүн шугам дээр тулалдаж буй ХӨСҮТ-ийн хамт олон дээр хүрэлцэн очиж “Хамтдаа” байгаагаа илэрхийлэн гэр бүлийн зүгээс 20 сая төгрөгийн хандив өргөв.
Голомт дээр ажиллаж памперс зүүгээд (Шээх завгүй болоод тэр шүү дээ) гамшгийн голомт руу алхах залууст их урам зориг өглөө. УИХ-ын даргаасаа магтуулж урам авсан залуусын нүдэнд “Бид ялна” гэсэн итгэл гэрэлтэж байлаа.
Халдварын дэгдэлтийг цурамлан дарах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг Г.Занданшатар гэргийн хамт илэрхийлсэн нь олон нийтэд сайхан санагдлаа.
Монголын мянга мянган ээжүүд голомтод ажиллаж буй залуусын төлөө санаа зовж буй нь тодорхой. Тэдний төлөөлөл Г.Занданшатарын эхнэр боллоо. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг шиг 20 сая төгрөг хувиасаа бариад ирсэн нь тэндхийн ажилтнуудад “Төр засаг түмэн олон дэмжиж байхад ухрах эрх байхгүй” гэсэн урам өгсөн явдал юм.
Сэтгэлийн өглөг багаддаггүй гэдэгтэй адил итгэлийн хүч ирээдүйн сайн сайхныг бүтээдэг.