УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД 20-р хорооны 4,7 км хатуу хучилттай замын ажлын талаар мэдээллээ
2020.09.30

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД 20-р хорооны 4,7 км хатуу хучилттай замын ажлын талаар мэдээллээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 20-р хороонд Улсын төсвөөр хийгдэж буй Шар хоолой чиглэлийн 4,7 км хатуу хучилттай замын ажилтай газар дээр нь очиж танилсан байна. Замын ажил амжилттай явагдаж байгаа хэдий ч иргэдийн зүгээс шалтгаалсан саад учирч буйг өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.

Энэхүү ажил ном журмаараа явагдвал 2020 оны 10-р сарын 30-нд бүрэн ашиглалтанд орох юм. Харин тус хорооны иргэд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаагаа өргөтгөсөн зураг төсөвт орсон газрыг чалөөлж өгөхгүй байгаа гэсэн ухамсаргүй асуудлаас болоод ажил удаашрч буйг анхааруулаад "Зам дагаад хөгжил гэдэг шүү дээ энэ бүс нутгаа хөгжүүлэх нь бидний болоод ирээдүй хойч үедээ үлдээх хөгжлийг хамтдаа бүтээцгээе" хэмээн уриаллаа