Баянзүрх дүүргийн "Хөгжлийн зураглал- 2030" бодлого амжилттай хэрэгжиж байна
2024.08.26

Баянзүрх дүүргийн "Хөгжлийн зураглал- 2030" бодлого амжилттай хэрэгжиж байна

ийн хүрээнд хийгдсэн онцлох ажлуудаас танилцуулж байна. 

Залуучуудыг дэмжих ажлын хүрээнд 36 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан. 

Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан хэсгийг жишиг гудамж болгон тохижуулав.


Баянзүрх дүүргээс 2022 онд санаачилсан томоохон төслүүдийн нэг бол “Бидний гудамж". Энэ төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархад орчимд хогийн жалга байсан хэсгийг бүх насныхан амарч зугаалах боломжтой, тоглоомын талбайтай, автомашингүй ээлтэй гудамж болгон тохижуулсан. 

Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд жишиг болгон хэрэгжүүлж ээлтэй гудамжийг бий болгож эхэлсэн байна.

Ахмадын хорооллын далан дагасан автозамын ажил үргэлжилж байна.

Замын хувьд 6 метр өргөн байх бөгөөд явган зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор нь шийднэ. Мөн 4 эгнээ бүхий гүүрэн байгууламж шинээр хийх юм.

Гэмт хэргийн зөрчил гарах анхдагч шалтгаан болж байсан гэрэлтүүлгийн асуудал шийдэгдсэнээр иргэд илүү аюулгүй, тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.

Австри Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэгт 14 мянга гаруй гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэв.

Цаашид ч гэрэлтүүлгийн тоог тогтмол нэмэгдүүлнэ. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn