2020.11.25
Төв аймгийн “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж буй оюутнуудад хүнсний дэмжлэг үзүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Туваан цар тахлын улмаас Монгол улсад үүсч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэн, тулгамдсан асуудлуудад бодитой хөрөнгө оруулалт хийж байна.
Төв аймгаас Улаанбаатар хотод 2020-2021 оны хичээлийн жилд 3957 оюутан, үүнээс бакалаврын сургалтад 3352 оюутан суралцаж байгаа гэсэн тоон мэдээ бий.
11-р сарын 25-ны энэ өдөр “Туваан сан” ТББ-ын залуус өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-төө хамрагдан суралцаж буй зарим оюутандуудад хүнсний дэмжлэг үзүүллээ.
Улс, орон нутгийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах залуус маань дотуур байр, түрээсийн орон сууцандаа сахилга баттай, хариуцлагатайгаар онлайн хичээлдээ хамрагдаж байна.