Ж.Ганбаатар гишүүний санаачилга үргэлжилсээр байна
Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын ажилтан, алба хаагчид иргэд, улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа.
Хатуу хөл хорио цээрийн дэглэм тогтоосон амаргүй цаг үед Монголчууд бие биедээ чадах бүхнээрээ дэмжин туслаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд ч сонгогдсон тойргийн иргэд, албан байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлсээр байгаа билээ. Үүний жишээ болсон нэгэн зөв, сайхан санаачилгыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эхлүүлсэн.
Тэрээр Баянгол дүүргийн “Баянгол Шинэ Өргөө” тохижилт үйлчилгээний компанийн нийт 271 алба хаагчдын өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50,000 /тавин мянган/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өнөөдөр өглөө.
Цар тахлын үед ч, өвлийн тэсгим хүйтэнд ч гудамж талбайгаа цэвэрлэж, цас мөс арилган ажил үүргээ зогсолтгүй гүйцэтгэж байгаа хүмүүс бол тохижилт үйлчилгээний ажилтнууд юм.
Ж.Ганбаатар гишүүн хүнд цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийт 350 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн нийт 410 эмч, сувилагч, алба хаагч , Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50,000 /тавин мянган/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өгөөд байна.