Хандив өргөсөн НВЦ компанийн "Нийгмийн хариуцлагатай" хамт олонд талархал илэрхийллээ
2020.12.10

Хандив өргөсөн НВЦ компанийн "Нийгмийн хариуцлагатай" хамт олонд талархал илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагаанд хүч нэмэн хандив өргөсөн НВЦ компанийн НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ хамт олонд талархал илэрхийлэлээ.

Хандивын бүтээгдэхүүн Нийслэлийн Онцгой комисс, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Нийслэлийн замын цагдаа, НМХГ-ын алба хаагчдад танай хамт олны нэрийн өмнөөс хүргэгдэх болно.  Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн албан байгууллагуудын хамтын хариуцлагын хүчээр цар тахлын хүнд үеийг удахгүй давна гэдэгт итгэлтэй байна.