2020.12.22

Ц.Даваасүрэн: Эдийн засгийн чиглэлийн мэдээллээр гишүүдийг хангаж ажиллах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан эхэллээ. Хурлаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Их хурал дээр дэд хороо, байнгын хороо байгуулагдсанаар асуудал шийдэгдэхгүй. Манай их хуралд бүтэц байдаггүй. Бусад орны Их хурал бүтэцтэй, статистик мэдээлэл гаргаж гишүүддээ тусалж байдаг. Гишүүд энэ ажлыг хийдэг хүмүүс биш. Гишүүдийг шийдвэр гаргаж ажиллахад туслах бүтэц манайд байхгүй байгаа нь үр дүн муу ажиллахад нөлөөлдөг.

2012-2016 оны Их хурал нэлээн ажиллаж судалгааны алба байгуулсан, одоо алга. Төсвийн шинжилгээний албаны бүтэц бий болгох зорилготой хуулийн төсөл гаргасан, хэлэлцэхгүй байна. Үр бүтээл гаргая гэвэл бүтэцтэй болох хэрэгтэй. Их хурлын гишүүд үүн дээр анхаарах хэрэгтэй. Асуулт асууж үг хэлдэг Их хурал болсон байна. Гадны бэлэн туршлагыг авъя.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn