МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
2020.12.25

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн төсөл, хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж холбогдох талуудад хүргүүлэхээр тогтлоо.

ҮҮТ-ийн бүтцэд “Сонгино” амралтыг нэгтгэсэнтэй холбогдуулан тус төвийн дүрэм, бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа.

МҮЭ-ийн холбооны түрээслэгч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан түрээслэгчдэд түрээсийн төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа.