Словакийн парламентын гишүүд тайчив
2012.02.03

Словакийн парламентын гишүүд тайчив

 
  • Парламент дахь суудлынхаа тоогоор гуравт ордог тус намын санаачилгаар 2010 онд Словакт депутатуудын халдашгүй эрхийг хязгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулжээ.

Словакийн парламентын 17 гишүүн депутатын халдашгүй эрхийг цуцлахын төлөө үгээр төдийгүй биеэрээ тэмцэхээр шийджээ. Нэгдүгээр сарын 31-нд энэ асуудлаар тус улсын парламентад халуухан маргаан дэгдсэн аж. Харин «Эрх чөлөө, эв санаа» намын хууль боловсруулагчид депутатуудын халдашгүй эрхийг цуцлахыг дэмжсэн арга хэмжээнд өвөрмөц байдлаар оролцсон байна. Тус намын эрэгтэй, эмэгтэй нийлсэн 17 гишүүн «Депутатуудын халдашгүй эрхийг цуцлаад, нүцгэлнэ» гэсэн бичигтэй самбараар нүцгэн биеэ халхлан зургаа авахуулжээ, Тэд «Хууль батлагчид бол бусдын адил хүмүүс. Эрүүгийн хэргээс хамгаалах тусгай эрх тэдэнд шаардлагагүй»  хэмээн   мэдэгдсэн аж.

 

Словакийн парламентын гишүүд бусад орны адил бүрэн эрхийнхээ хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Иймээс согтуугаар машин барих зэргээр хууль зөрчсөн олон гишүүн шийтгэл хүлээж байгаагүй юм. Харин «Эрх чөлөө, эв санаа» нам эхнээсээ л улстөрчид, албан тушаалтнуудын халдашгүй, онцгой эрхийг цуцлахын эсрэг тэмцэж байгаа. Парламент дахь суудлынхаа тоогоор гуравт ордог тус намын санаачилгаар 2010 онд Словакт депутатуудын халдашгүй эрхийг хязгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулжээ. Гэвч сонгогчдын ирц хүрээгүйгээс санал асуулгыг хүчингүйд тооцсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.