
Аваргын алга хорссон байхдаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санасандаа хүрснээ илэрхийлэн, алгаа ташиж, том биендээ багтамгүй ааш гарган баярлаж суугаа харагдав.
Учир нь Хэнтий аймгийн Дархан сумын тавдугаар баг буюу Бор-Өндөрийг сумын статустай болгох асуудлыг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт оруулахаар гишүүд санал нэгтэйгээр баталсан. Багийн статустай ч хүн ам нь 10 мянга хол давчихсан, арваад жил сум болгох тухай яригдсан дээрх асуудлыг Хэнтийн гишүүд бараг хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн байсан нь тодорхой. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг алгаа ташаагүйг бодохоор аварга маань сэтгэл хөдлөлөө гаргахдаа бусдыгаа дагуулахааргүй нэгэн бололтой.