2021.01.05

Ц.Туваан: Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд суралцах эрхтэй

Цар тахлын энэ хүнд үед ч УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд, Төв аймгийн сумуудад их бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Төв аймгийн Лүн суманд 2-5 насны 223 хүүхэд амьдардаг. Үүнээс 59.2% буюу 132 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж байна.

Тус сумын 90 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын чанар 1986 оноос хойш муудаж, сургалтын орчны стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй болсон.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг,эхчүүдийн хүсэлтээр Лүн суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn