“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
2021.01.28

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  

Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулахдаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.” гэж заасныг онцоллоо. 

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тав, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 81, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 17, Монгол Улсын Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас найм, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас тав, нийтдээ 263 хууль, тогтоолын төслийг тогтоолын төсөлд тусгуулах санал ирүүлсэн байна. 

    Тогтоолын төслийг боловсруулахдаа  хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд болон  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх шаардлагатай хуулийн төслүүдийг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан нийт 50 төслийг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцлов. 

Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтоолийн төслийн 2 дахь заалтад тусгасан төдийгүй “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг хуульд заасны дагуу Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналаар шийдвэрлэхээр тогтоолын төслийн 3 дахь заалтаар зохицуулсан гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төсөлд тусгасан хэлэлцэх асуудлын 37 дугаарт байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 44 дүгээрт байгаа Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тогтоолын төслийн хэлэлцэх асуудлын дараалалд 51 дүгээрт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.   

Уг тогтоолын төсөлд  дурдсанаар 2021 оны хаврын  ээлжит чуулганы хугацаанд 

1/"Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

З/"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын

төсөл;

4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

9/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

10/Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;

16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл; 

24/Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;

25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;

 26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;

29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

32/3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

ЗЗ/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл; 

35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;

37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

41/Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;

42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Ингээд  “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn