Л.Энх-Амгалан сайд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа
2021.02.02

Л.Энх-Амгалан сайд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.02.02 Монголын ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын БСШУ-ны ҮЭ-ийн дарга З.Цогтгэрэл нартай уулзлаа.

Уулзалтаар хөдөлмөрийн эрхийг хамгаалах, салбарын ажилтны цалин хөлсний асуудал, нийгмийн хамгаалал, багш нарын орон сууцны асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах зэрэг үндсэн асуудлыг хөндөж ярилцлаа.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс асуудлыг онцлогоор нь ялгаж, ангилж тавьдаг байх нь илүү үр дүнтэй. Өргөн баригдах Боловсролын хуулийг ҮЭ-тэй хамтран ажлын хэсэг байгуулж өргөн барих нь зөв. Мөнгө байхгүй гэж суухаас илүү байгаа мөнгөө яг юунд зарцуулж байна. Цоорхойг олох. Цоорхой бидонд хичнээн сүү хийгээд тогтохгүй. Гүйцэтгэлд суурилсан тогтолцоо, ур чадварын нэмэгдэл, Ковид ба боловсрол буюу цахим хичээл танхимаас ур чадварын болоод ачааллын стандарт шаардаж байна уу гэх мэт асуудлыг хөндөн нарийвчлан ярилцсан байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn