"Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн бүтэц орон тоог шинэчиллээ
2021.02.10

"Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн бүтэц орон тоог шинэчиллээ

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл" өнөөдөр хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг даалгаврыг өгөв.

Засгийн газрын өнөөдрийн хурлаар уг зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар шинэ бүрэлдэхүүн ийнхүү анхдугаар хурлаа хийлээ. Тэд эрүүл мэнд, эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх цогц арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэн, санал солилцов.

Эдийн засгийн бодлогын зөвлөлд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнаас гадна их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөлөгч, СЭЗИС-ын тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Канад Улсын Конкордиа их сургуулийн дэд профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн, МУИС-ын багш Г.Баярмагнай, “Дефакто” институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар ажиллах юм.