2021.02.13

Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын ХУВЬСАХ ЗАРДАЛ-ыг зогсооно

УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттер, фэйсбүүк хуудсаараа дараах мэдээллийг өгсөн байна.

Хувийн хэвшлийн үйл ажиллагаатай 5 сая хүртэлх төлбөртэй 106 сургууль байдаг. 5-10 сая төгрөийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 ба түүнээс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал хувийн сургуулиуд адилхан танхимаар хичээллэхгүй зардал хэмнэж байгаа. Дээр нь төрөөс цахилгаан дулааныг нь хөнгөлж байна. Ажилчдынх нь НДШ-ийг төр хөнгөлж дээр нь 1 хүүхдээс 10 сая төгрөг авч байна.

Гэтэл Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна.

Тэрээр хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна. Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй хэмээн онцолжээ.