МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурал болж байна
2021.03.05

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурал болж байна

Өнөөдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн V хурал цахимаар болж байна. МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны 60 гаруй төлөөлөгч хуралд оролцож байна.

Хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооноос 2020 онд явуулсан үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, цаашдын зорилтын тухай” илтгэл тавив.

Тэрээр “Ерөнхий зөвлөлийн эрхэм гишүүд, МҮЭ-ийн холбооны нийт идэвхтэн сонгуультнууддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. 2021 онд МҮЭ-ийн холбооны хувьд тун онцлог жил болох юм. МҮЭ-ийн холбооны XXIII Их хурал ирэх арван нэгдүгээр сард болох учир Их хурлыг угтаж МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоод Бага хурлаа хуралдуулах юм. Иймд 2021 оны үйл ажиллагаа цаашдын зорилгыг биелүүлэхийн төлөө нягт хамтын ажиллагаатай ажиллахыг хүсье. МҮЭ-ийн эв нэгдэл улам бүр мандан бадрах болтугай” хэмээв.


Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийн тухай” МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илтгэл мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл Хяналтын хорооноос 2020 онд явуулсан үйл ажиллагааны мэдээллийг хүргэх бол тус хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад туссанчлан Ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, шинээр сонгож батлах тухай, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх юм.