2021.02.01
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Цар тахал ба технологийн засаглал
Цар тахлын халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох, тогтоон барихтай холбоотойгоор хүмүүсийн ажил хөдөлмөрийн шинэ хэв маяг бий болж, нийгэм эдийн засгийн байр байдал дэлхий даяар өөрчлөгдөж байна. Зайнаас ажиллах, тв хичээл, онлайн хурал семинар энэ бүхэн бидний амьдралд хэдийнээ орж ирээд хэвшил болжээ. Ажлын оффис хэв маяг, цагийн хязгаар, цагт баригдах эсвэл үлдэж ажиллах зэрэг дадаж хэвшсэн хөдөлмөрийн бүхий л харилцаа өөрчлөгдөж байна.“Коронагийн өмнөх дэлхий ертөнц буцаж ирэхгүй" гэсэн хэллэг хүртэл бий болжээ.
Тиймээс хөдөлмөрлөх барил, ажлын арга барилаа хэрхэн боловсронгуй болгох нь дэлхий даяар чухал асуудлуудын нэг боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий дахинаа Remote work, Telework, Telecommuting гэх үгс өргөн хэрэглэгдэж хэвшил болжээ.Ажилтнууд механикаар оффисын орон зайд цаг хугацааг өнгөрөөх бус, тодорхой ажлын үр дүнгээр, үүрэг зорилгын гүйцэтгэлийн түвшнээр үнэлэгдэж байна.
Цаашлаад мэдээллийн үйлчилгээний шаардлага улам нэмэгдэж олон хэлбэртэй болохын хэрээр технологийн дэвшил түргэсч, коронагийн үед биеэр уулзах гэх мэт тавгүй нөхцөл байдал үүсгэхгүйгээр суралцах, ажиллах орчныг бий болгохыг амьдрал шаардах болов. Энэ мэт хүмүүсийн ажиллах, суралцах орчин нөхцөл өөрчлөгдсөнөөр ажил олголт болон боловсролын чиг хандлагад нөлөөлөөд зогсохгүй, тээвэр харилцаа, дэд бүтэц, хотын амьдрал, иргэдийн сэтгэлгээнд хүртэл богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл авчирлаа.Зөв зүйлийг, зөв газарт, зөв цагт, зөв нөхцөлөөр, зөв зардлаар гүйцэтгэх нь коронагийн хүнд нөхцөлд хамгийн зөв дадал хэвшил болж тогтож байна.
Онцгой нөхцөл байдалд ажлын байр, цаг хугацаа, ажлын агуулга хязгаарлагдмал хэдий ч ур чадварыг хамгийн ихээр шаардаж байна.Ур чадварт яах аргагүй цахим ажлын чадвар, дижитал гүйцэтгэл онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Нөгөө талаар цар тахлын үед чадварлаг ажилтнууд нэг нэгжид дагнаж ажиллахаас илүү хэд хэдэн өөр ажлыг давхар хийж ажиллах нь нэмэгдсэн байна. Parallel work бололцоотой гэдгийг харуулж байна.Энэ мэтээр ажил хөдөлмөрийн уян хатан, бие биеэ нөхсөн, нас харгалзахгүй, ажиллах хүсэл зоригтой хэн бүхэн өргөн оролцож болох тийм системийг бий болгохын төлөө хөдөлмөрийн зах зээлээ өөрчлөх сайжруулахын төлөө улс орнууд ажиллаж байна. Манай улс Хөдөлмөрийн хуулиндаа ажил хөдөлмөрийн олон ургальч хэв шинжийг тодорхойлж, дагалдах дүрэм журмаа боловсронгуй болгож амьдралд нийцүүлэх шаардлагатай болж байна. Ингэснээр улс орны хувьд ажиллах хүчин нэмэгдсэнээр татварын орлого дагаж нэмэгдэнэ, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд ажиллах хүчнийг тогтоон барих, үйлдвэрлэлийн бүтээмж дээшлэх сайн талтай юм.
Цар тахлын үед манай улсад төдийгүй дэлхий даяар бүх төрлийн бизнес, ялангуяа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын орлого буурах, дампуурах, ажлын байраа алдах зэргээр ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болж байна. Улс хоорондын хөдөлгөөнийг зогсоож, хил хаах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсны улмаас олон ажилчин, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж байгаа, эсвэл тохиолдлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Ажил эрхлэх боломжгүйд хүрч, цалин, орлогод нь нөлөөлж байна. Олон улс оронд хүмүүс бараа, үйлчилгээг худалдан авах боломжгүй, эсвэл худалдан авахаас татгалзах хандлагатай байгаа бөгөөд энэхүү тодорхойгүй, айдастай нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүд ажилтан авах, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх зэргээ хойшлуулах хандлагатай байна. Товчоор хэлэхэд, эдийн засгийн төлөв байдал муудаж, хөдөлмөр эрхлэлтийн тоо, чанарын үзүүлэлт эрс буурах нь.
Ийм нөхцөл байдал дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим бодлого, инноваци болон эдийн засгийн хөгжпийн яам байгуулахаа илэрхийлсэн. Энэ маш чухал шийдвэр юм.
Цар тахлын үед зөвхөн боловсролын системд л гэхэд ялангуяа ерөнхий боловсролын сургуульд цахим хөгжил ямар чухал байгаа талаар саналаа хэлье. Юуны өмнө хүүхдүүдэд ухаалаг гар утас, зориулсан программ боловсруулах боломжийг старт апп компаниудад дэмжлэг үзүүлэх замаар бий болгох нь багшийн хөдөлмөрт шинэ дэвшлийг авчирна. Жишээ нь, хөдөлгөөнт технологийг бий болгохыг уриалсан Coronavirus App Inventor Challenge өрнүүлэх хэрэгтэй байна. Аппликэйшнүүдийн бүтээлч байдал, дизайн, зохион бүтээсэн байдлыг үнэлж, ялагчдыг сар бүр зарлах хэрэгтэй. Challenge-д оролцогчид эрүүл мэнд, эрүүл ахуйгаас эхлээд сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол, цар тахлын үеийн онлайн хичээлүүдийн агуулга арга зүйг хөгжүүлэхтэй холбоотой олон асуудлыг хөндөж болно.
Иргэдийн вирусийн талаарх мэдлэгийг шалгах тоглоом, асуулт хариултын тест, "Ковид-19"-ийн талаар орон нутгийн өдөр тутмын мэдээ, зөвлөмж зэрэг энгийн мэдээллээс эхлээд дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүртэлх технологийн прагматик соёлыг бий болгох чиглэлээр шинэ яам байгуулагдвал эрчимтэй ажиллах шаардлагатай юм.
Өнгөрсөн онд УИХ-ын бидний хэдэн гишүүд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр түр хороо байгуулж, хэд хэдэн ажлыг үр дүнтэй хамтарч зохион байгуулсан. Түүний нэг нь "Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын форум" юм. Тэр форум дээр гадаад дотоодын бизнес эрхлэгчид олон жил худалдааны алдагдалтай явсан улс орнууд эдийн засгийн гэнэтийн шокуудад илүү өртөмтгий байдгийг онцолж байсан.Худалдааны алдагдлын нэг томоохон шалтгаан дэлхийн улс орнуудын худалдааны инновацийг бид гүйцэж чадахгүй байгаад оршиж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Бодит үнэ цэнэ нь ноу хауг импортлоход байдаг.Үүний тулд ноу хауг иргэдийнхээ ур чадвартай нэгтгэх ёстой. Монголын залуучууд цахим технологийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явах өндөр чадамжтай гэж би боддог. Мөн манай улсын эдийн засгийн салбарын бүтцийг авч үзэхэд сүүлийн 7 жилийн дунджаар уул уурхайн салбар 19.6%, бөөний болон жижиглэн худалдааны салбар 18.7%-тай байхад хөдөө аж ахуйн салбар 11.9%, боловсруулах үйлдвэрийн салбар дөнгөж 9.57%-ийг эзэлж байна. Эндээс харахад л Монгол Улс үйлдвэрлэгч орон уу, эсвэл худалдагч орон уу.
Монгол Улс дэлхийн түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай, эмзэг эдийн засагтай хэвээр байх уу.Иймээс худалдааны ерөнхий бодлогыг сайжруулах, тээвэр ложистикийн салбараа хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх явдлыг улам үр дүнтэй болгоход дижитал эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлого уялдаа холбоотой, запгамж чанартай, тоггвортой байх нь чухал юм.
Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоо юуны өмнө цахим технологийн бодлоготой нягт уялдуулж, хиймэл оюун ухааны өөдөөс аман хэлцэл, баталгаа үндэслэл муутай тайлбар хэлээд сууж байдгаа халах цаг болсон.Тиймээс Эдийн засаг, технологийн хөгжлийн яам, байгуулагдах нь зүйтэй юм.
Жишээ нь, улс орнууд хямралын үед санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгохын тулд Үндэсний баялгийн сангуудыг бий болгодог. Үндэсний баялгийн сангуудын хуримтлал дийлэнх нь байгалийн баялаг, газрын тос, байгалийн хийн экспортын орлогоос бүрддэг. Анхны үндэсний хуримтлалын сангууд 1950-иад оны үеэс үүсч (Кувейт, Венесуэль) эхэлсэн бол 1990-2000 зааг дээр олон улсын жишиг, практик болж өргөжжээ. Хамгийн том үндэсний баялгийн сан Норвегийн улсын тэтгэврийн сан (SPU), Абу Дабигийн сан (АНЭУ).Эдгээр бүх сан технологийн өндөр хөгжилд тулгуурласан дижитал эдийн засгийн хамгийн том жишээ болж үйлчилж байгааг бид анхаарах ёстой.Үндэсний баялгийн сан байгуулбал инноваци хөгжлийн бодлого дээр суурилж явах ёстой болно.
Манай Засгийн газар төрийн үйлчилгээний уламжлалт загварыг эвдэх чиглэлээр Е-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өгөгдөл хамгаалах тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай.Төрийн цахим харилцааны тухай зэрэг суурь хуулиудыг УИХ яаралтай батлах шаардлагатай байна. Ингэснээр төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулах төдийгөөр инновацийн бодлого хязгаарлагдах бус дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглаиж рүү манай улсын технологийн хөгжил инновацийн бодлого очих эхний алхам хийгдэх байх гэж найдаж байна.
Д.Өнөрболор