2021.03.12
АН-ын даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн үнэмлэхээ гардлаа
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах ёслол өчигдөр боллоо.
Намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийг энэ сарын 3-4-ны хооронд бүртгэсэн. Анх 16 нэр дэвшигч бүртгүүлсэн ч эцсийн байдлаар дөрвөн хүнд намын даргын сонгуульд өрсөлдөх үнэмлэх олгожээ.
Тодруулбал, нэр дэвшигчийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар гардлаа.
Намын даргын сонгууль энэ сарын 28-нд болох бөгөөд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Түүнчлэн сонгуулийн зардалд 1.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Дээрх зардлыг нэр дэвшигчид өөрсдөө бүрдүүлэх шаардлага тавиад буй.