Ерөнхий сайд хоёр өдөр дараалан мэдээлэл хийнэ
2021.03.15

Ерөнхий сайд хоёр өдөр дараалан мэдээлэл хийнэ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн дагуу УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15 буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ.

Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр өдөр дараалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож мэдээлэл хийхээр болжээ. 

Тэрээр ирэх пүрэв гаригт дархлаажуулалтын явцын талаар, баасан гаригт мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх юм байна.