АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ
2021.03.15

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөснөөр сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

Тус намын даргын сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөнө. 

Нэр дэвшигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсний дараа сонгуулийн сурталчилгаагаа нэг цэгээс нэгэн зэрэг эхэлж буйгаа онцолж хэвлэлийнхэнд товч ярилцлага өглөө.