2021.02.27
Шадар сайд С.Амарсайхан Шуурхай штабт ажиллав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, явцтай танилцан, Шуурхай штабт ажиллав.
Шадар сайд хилийн чанадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг багасган 10 хоног, гэрээр нь 4 хоног ажиглах, дотоодын халдвар тээгчийг тусгаарлах байранд 7, гэрээр 7 хоног ажигалх түр журам хэрэгжүүлэх, бэлтгэл хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол саналыг шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Ирэх гуравдугаар сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэх тул тэр хэрээр тусгаарлах байрны эрэлт нэмэгдэнэ. Иймд хилийн чанадаас ирсэн иргэд, дотооддоо халдвар тээгч болсон, тэдний ойрын хавьтагчдыг тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах дүрэм журмыг батлан хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.