Далд уурхайн зардал хэтэрсэн талаар Рио тинтогийн удирдлагуудтай хэлэлцээр хийнэ
2021.03.26

Далд уурхайн зардал хэтэрсэн талаар Рио тинтогийн удирдлагуудтай хэлэлцээр хийнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрээр "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зарцуулалт хэтэрсэн талаар Рио тинтогийн удирдлагуудтай хэлэлцээр хийнэ гэв. Хэлэлцээр гурван үетэй шаттай болно. Гэхдээ Засгийн газар авч хэлэлцэж, шийднэ.

  • Нэгдүгээрт далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаа үйл ажиллагаанаас болж өссөн тохиолдолд хариуцлагын асуудлыг хөндөх нөхцөл үүсчихээд байна.
  • Хоёрдугаарт Рио тинто Лондоны арбитрын шүүхэд Монгол Улсын засгийн газрыг өгсөн. Татварын маргаантай асуудлаар ойлголцлын зөрүүг арилгах тухай хэлэлцэнэ. 
  • Гуравдугаарт  хоёр тал өнгөрсөн хугацаанд 15 гэрээ хэлэлцээрт гэрээ хийсэн. Үүнд 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ойлголцох талаар хэлэлцэнэ. Оюу толгой төсөл дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж буй Монголын хамгийн том бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар тус бүтээн байгуулалтын зардал 30 хувиар хэтэрч, 6 тэрбум 750 сая ам.доллар болсон. Мөн хугацааны хувьд 2 жилээр хоцорч яваа нь Монголын талд хохиролтой байна гэв. Рио тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд Оюу толгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрснийг Рио тинто нуун дарагдуулсан гэсэн  асуудлыг хөндөж тавьсан. Одоо яригдаж байна. Зарим гэрч "2012 оноос хойш Оюу толгой төслийн геологи, геотехникийн нөхцөлийг сайн мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг нь худал" гэж мэдүүлжээ.