Жаргалсайхан ар гэр, намынхаа нөхдийн гуйлтаар өлсгөлөнгөө зогсоолоо
БН намын дарга Б. Жаргалсайханыг 7-р сарын 1-ны өдрийн үйл явдалтай холбогдуулан ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнайд хvлээлгэж байсан Эрүүгийн хуулийн 177,179 дугаар зүйл ангиар ял тулгаад байгаа билээ.
Үүнд түүний намын нөхөд болон ар гэрийнх нь ихэд дургүйцэж байгаа бөгөөд гол нь эхлээд сэжигтнээр татчихаад 14 хоног нь өнгөрөнгүүт шууд яллагдагч болгосныг эсэргүүцэж байгаа гэнэ. Ганц худаг хоригдож байгаа Жаргалсайхан сая 4 хоногын өмнө хуурай өлсөглөн заралсан билээ. Хуурай өлсгөлөн зарлана гэдэг хамгийн эхлээд бөөрний дутагдалд ордог болхоор Жаргалсайханы бие нь даахгүй хэмээн үзэж БНН-ын Улс төрийн зөвлөл болон өөрийнх нь гэрийнхний УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханд хүсэлт тавьснаар хуурай өлсгөлөнгөө зогсоожээ.
БН намын Улс төрийн зөвлөлөөс Б.Жаргалсайханд тулгаж байгаа хэргийг хурдан нэг тийш шийдэж, батлан даалтад гаргаж өгнө үү гэж Улсын ерөнхий прокрорын газар, шүүхүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байгаа. Хүний эрхийн комисст ч мөн хандсаар байгаа юм байна.
БНН-ын зүгээс Б.Жаргалсайханыг хорьж байгааг иргэд юу гэж хүлээн аван үзэж байгаа талаар “Нарантуул” зах болон олон нийтийн үйлчилгээний газруудаар явж иргэдээс санал авчээ. 13 мянга шахам иргэдээс саналыг нь авсан байна. Yүнд иргэд түүнийг хилс хэрэгт татан хорьж байгаа гээд БНН-ын даргын талд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээн хэвлэлийн бага хурал дээр намынхан нь сэтгүүлчдэд танилцууллаа. Энэхүү иргэдийн саналыг өчигдөр өмгөөлөгчөөр нь дамжуулан Жаргалсайханд хүргүүлсэн байна.
Энэ нь түүнийг өлсгөлөнгөө зогсооход нөлөөлнө гэж үзэж байгаа БНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүд илэрхийлж байв.
БНН-ын нөхдийн гуйлт болон биеийн эрүүл мэнд нь ихэд дордсон зэрэг нөхцөл байдлаас улбаалж өлсөгөлөнгөө тэрээр зогсоожээ.