Албан бус салбарт ажиллагчдад зориулсан ҮЭ-ийн мэдээллийн төвийн нээлт болно
2021.04.05

Албан бус салбарт ажиллагчдад зориулсан ҮЭ-ийн мэдээллийн төвийн нээлт болно

2019 оны байдлаар Монгол Улсын нийт 1.1 сая ажиллагчдын 195.2 мянга (22.8%) нь албан бус хөдөлмөр эрхэлж байна. ХАА-н салбарын ажиллагчдыг оруулсан дүнгээр 476.1 мянга (41.5%) нь албан бус хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин ХАА-н бус салбарт 22.8 хувь, ХАА-н салбарыг оруулсан дүнгээр 41.5 хувь байна.

Өнгөрсөн жилийн хувьд албан салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн судалгааг анх удаа гаргасан эндээс харахад албан салбарт албан бусаар ажиллаж байгаа хувь өндөр байсан нь манай улсад албан бус хөдөлмөр хэр хурдацтай далд байдлаар тархаж байгааг харуулж байна. Албан салбар дах албан бус ажлын байранд ажиллагчийг албан салбарт албан бус хөдөлмөр эрхлэгч гэж үздэг.
Үүнд: Тухайн хугацаанд хөдөлмөрийн харилцаа нь хууль эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулагдаагүй, орлогын албан татвар, өвчтэй байсны тэтгэмж, ээлжийн амралт олгодоггүй, нийгмийн хамгааллын бусад асуудал хангагдаагүй нөхцөлд ажиллаж буй цалин хөлстэй ажиллагчийг ойлгодог.

Албан бус эдийн засагт ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллгааны салбараар авч үзвэл: ХАА-н бус салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийг 61.4 хувь үйлчилгээний салбарт үүнээс 56.4 мянга (28.9%) нь худалдаа, үйлчилгээний ажил эрхэлсэн бөгөөд 42.6 мянга (52.1%) нь эмэгтэйчүүд байгаа юм.

Барилгын, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт ажиллагч хоёр ажиллагч тутмын нэг нь, зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний, үйлчилгээний бусад салбарт ажиллагч таван ажиллагч тутмын хоёр нь, боловсруулах үйлдвэрлэлийн, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт ажиллагч арван ажиллагч тутмын гурав нь албан бус хөдөлмөр эрхэлж байна.

Ковидын нөхцөлд хамгийн их орхиглож дуу хоолой нь гарахгүй байгаа салбар бол албан бус салбарынхан ҮСХ-ноос гаргасан судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж орлого 2019 онтой харьцуулахад тасралтгүй буурсан тухайлбал, 2020 оны 4 улирлын байдлаар орлого нь 45,7 хувиар буурсан байна. Гэтэл өмнө дурдсаны дагуу албан бус хөдөлмөр эрхлэгчид манай нийт ажиллагчдын ХАА-н салбарыг оруулбал тал орчим хувийг эзэлж байгаа юм.

Улаанбаатар хотод албан бус эдийн засагт ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хангуулах, нэгдсэн зохион байгуулалтанд ороход нь дэмжлэг үзүүлэх, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор ҮЭ-ийн мэдээллийн төвийг өнөөдөр /2021.04.02/ нээж байна. Уг төвийг МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудаас албан бус салбарт ажиллагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь төслийн засвар, тохижилт, зарим техник тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр байгуулан ашиглалтанд оруулж байгаа юм.
Энэ төв нь гишүүнчлэлтэй албан бус салбарт ажиллагчдаас гадна бусад ажилчдад нээлттэй үйлчилнэ.

Эхний ээлжинд цар тахлын өнөөгийн байдалтай холбоотой цахимаар үйл ажиллагаагаа явуулна. Тухайлбал, энэ оны эхний хагас хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлэгчид, зах худалдааны төвд ажиллагчдын ажлын байрны баталгаа, түрээсийн төлбөр, орлого алдалт, ХАБЭА-н асуудал, халдвар хамгаалалын журам, хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, хүчирхийлэл зүй бус нөлөөллийн улмаас гарч байгаа зөрчил дутагдал түүнийг арилгах зэрэг асуудлуудаар цуврал онлайн хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn