2008.10.14

Монгол цэрэг эрс дахин Ирак руу явахгүй

Батлан хамгаалахын сайд Л.Болд болон ЗХЖШ-ын удирдлагууд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэд манай улс Ирак руу гэрээт цэрэг явуулахаа зогсоож байгаа тухай албан ёсоор мэдээлэлээ. Энэ АНУ Иракаас энэ онд багтаж цэргээ гаргахаар болсонтой холбоотой юм. Тиймээс Ирак улс руу монгол цэрэг эрс дахин явахгүй нээ. Өнгөрсөн хугацаанд манай улсад 1200 цэрэг дайчин арван ээлжээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод иржээ.

Л.Болд сайд "Манай цэрэг дайчид эх орныхоо нэрийг өндөрт өргөж нэр хүндтэй албаа хаагаад ирлээ. Дайчид маш чадвартай болж ирцгээсэн. Тэднээс ирээдүйн генрал төрөх ёстой. Дарийн утаа үнэртэж үзээгүй, танхим хэсч суусан хүмүүс генерал болдог байж болохгүй.

Цаашдаа тэднээр салбарынхаа удирдах дээд албан тушаалтнаа бүрдүүлэх болно" хэмээн цэрэг эрсээрээ бахархаж байгаагаа хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.