2008.10.14

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа.

Батлан хамгаалах яам төсвийн тодотголд 5.4 тэрбум төгрөг тусгуулжээ. Тэрхүү нийт төсвийн 90 хувь нь цалин хөлс, хүнс, шатахуун зэрэг хэрэглээнд зарцуулагддаг байна.

Тус яам энхийг сахиулах ангийг байгуулсан бөгөөд олон улсын жишгээр бол 850 хүнтэй байх ёстой ч одоогоор бүрэлдэхүүн нь 40 хувьтай байгаа аж. Яаманд энэ онд АНУ-аас 4.5 сая ам.долларын өртөг бүхий эмнэлэг, 330 сая ам.долларын үнэтэй холбооны хэрэгслийг өгсөн бол БНХАУ-аас 14 сая юанийн тусламж үзүүлэхээр тохиролцсон гэнэ.

Энэ сарын сүүлчээр ОХУ-тай хамтарсан хээрийн сургуулилт хийхээр тохиролцоод байгаа хэдий ч санхүүжилт нь төсөвт тусгагдаагүй аж. Уг сургуулилтад 314 сая төгрөг зарцуулах гэнэ.
Гадаад харилцааны яам төсвийн тодотголд зургаан орчим тэрбум төгрөгийг тусгажээ. Үнэ нэмэгдсэний улмаас гэрэл дулаанд 25, түлш халаалтад 96, цэвэр бохир усны зардалд 16, олон улсын байгууллагын гишүүний татварт 38 сая төгрөгийг улсын төсөвт нэмж тусгуулжээ.

Дараа нь ОБЕГ-ынхан төсвийн тодотголоо танилцуулав. Тус газар нь улсын нөөцөд 80.9 сая төгрөг бүрдүүлж өгчээ.

Аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргаанд олгосон хоёр ширхэг УАЗ фургоны хөрөнгийг төсөвт суулгах, Хонгор суманд усны машиныг улсын нөөцөөс гаргаж өгсний 65 сая төгрөг дутуу байгаа аж.

ОБЕГ нь нийслэлийн Баянхошуу, Гачуур болон Баруунхараа, Замын-Үүдэд гал командын анги байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд хоёрынх нь хөрөнгийг төсөвт тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.