Энэ оны төсвийн тодотгол хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр төсвийн урсгал зардлыг хасахыг нэлээд хичээсэн. Гэвч олонхоороо шийвэрлэдэг УИХ тодотголоос урсгал зардлаа хасаж чадаагүй. Түүнтэй энэ талаар ярилцлаа
-Хөрөнгө оруулалтыг хассан шалтгааныг ойлгож байна. 2008 онд үнийн хөөрөгдөл бол 34 хувьд хүрнэ гэж тооцоолоогүй учраас мөнгө тавиад баталчихсан. Тухайн үед баталсан хөрөнгө нь төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй болж байгаа учраас зогсоохоос өөр аргагүй боллоо. Түүнээс биш айхтар ухаан зарсан зүйл алга. Төсвийн зарлага талаа хумьж чадаагүй учраас инфляцийг бууруулах бодлогоо тодотголоор хийж чадаагүй
Ганцаардахгүй. Олон гишүүд урсгал зардлыг хасахыг хүсэж байна. Цаашид Засгийн газар, түүний харъяа байгууллагууд анхааралтай хандаж, аль болох бага мөнгө хэрэглэж сурах ёстой. Би ойрын 2-3 жилдээ энэ асуудлыг шаардана. Засгийн газар хямд амьдарч байж, ажил сайжран, зөв бодлого гарна. Эндээс Монгол улсын хувь заяа хамаарах учраас гишүүд илүү дутуу санал гаргаад байхгүй болов уу. Энэ зардлыг хасаж чадахгүй л бол Монгол улс дампуурна. Цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ.
-Монголд 30 гаруй хувь нь урсгал зардалд явж байна. ДНБ-ийн 15-20 хувьд амьдарч сурах хэрэгтэй. Засгийн газраас оруулж байгаа төслүүд дандаа нэмэгдэж орж ирж байна. Түүнээс УИХ сайн дураараа нэмээд байгаа юм байхгүй.
-Гишүүд хүсэж байгаа нь үнэн. Гэхдээ УИХ-ын гишүүд тэвчээд, гол нь чанартай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-Монгол улсыг хөгжлийн бодлогыг тодорхойлж гаргадаг институт байхгүй. Салбар хоорондын бодлогын уялдааг танилцуул-даг яам чухал. Хэрвээ яам томдоод байвал Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн агентлаг байгуулж, тэнд яаралтай тоо бодох хэрэгтэй. Бодлогын уялдаа байх-гүй учраас олсон орлого дандаа үр ашиггүй зүйлд зарцуулж байна.
-Автомашин юм уу аль нэг бараа бүтээгдэхүүн гэдэг утгаар нь татвар нэмэхийг эсэргүүцсэнгүй. Гол нь Монгол улс татварын тогтвортой орчинтой таван жил байж үзмээр байна. Хүн бүр амьдралаа төлөвлөдөг учраас татварын тогтвортой орчинтой байсан цагт л амьжиргаа дээшилнэ. Гэтэл аливаа нэг бараа, бүтээгдэхүүний татварыг нэмснээр тухайн хүний төлөвлөсөн тогтвортой амьдралынх нь тооцоо, судалгааг алдагдуулж байна. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч мөн адил татварын тогтворгүй орчноос зайлсхийдэг. Монголд бизнес эрхэлж байгаа энгийн иргэн бүрт энэ хууль нөлөөлдөг учраас одоо байгаа дөрвөн арвын зарчмаа хэсэг хугацаанд баримталснаар ир-гэдийн орлого ч тогтворжиж, татвараа ч төлж сурна. Харин тогтворжсоны дараа ганц, хоёр хөдөлгөөн орохыг үгүйсгэхгүй.
Мөн дэлхийн зах зээлийн хямрал манайд ямар үр дагавар авч ирэхийг тооцоолж харж чадахгүй байна. Засгийн газар хөдлөхөөрөө ард түмнийг бужигнуулж байгаагаас гадна дэлхийн зах зээл бужигнаж байхад бид асуудлаа шийдэж чадахгүй. Ийм нөхцөл байдалд аль болох микро түвшингөө тогтворжуулж, макро түвшнийхээ бодлогуудыг яаралтай шийдвэрлэх ёстой. Тат-вараа нэмэгдүүлж, Засгийн газар өнгөрсөн он шиг тансаглаж амьдарна гэж ойлгож болохгүй.