-Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцээд бэлэн болголоо. Дэлхийн эдийн засаг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр хямарч, манай улсад инфляци эрс өсч буйг харгалзаж Үндсэн чиглэлийг боловсруулсан. Улсын төсөв, Үндсэн чиглэл хоорондоо уялдаатай байх учиртай. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордыг ашиглаж улсын төсвийн орлого бүрдүүлэх, тодорхой сан үүсгээд ард түмэнд хувь хүртээж байх талаар төсөлд тусгасан. Мөн энэ жилээс цалин, тэтгэврийг нэмэхдээ урьдчилан зарлахгүй байх бодлого барина. Цалин нэмэх гэж байна гээд зарлачхаар барааны үнэ өсч, инфляцид нөлөөлдөг. Одоо төсвийн ерөнхийлөн захирагч нартай нь яриад цалин нэмдэг тогтолцоонд шилжихээр боллоо.
-Мөнгөний бодлого, Үндсэн чиглэл аль алинд нь Инфляцийг 12 хувьд хүргэж буулгах зорилт тавьсан.
-Монголбанкны мөнгөний бодлого, Засгийн газраас явуулж буй төсвийн зарлагыг хумих бодлого хоёр харилцан нэгнээ нөхөж байж дээрх зорилтыг биелүүлэх боломж бүрдэнэ. Мөнгөний бодлого хатуу ч төсөв “тэлэх” бодлого бариад байвал бүтэхгүй. Тиймээс л төсвийн зарлагыг хумих хэрэгтэй байна. Инфляцийг бууруулах нь эдийн засаг, улс төрийн хувьд эн тэргүүний зорилт.
-Нэг тн зэсийн үнийг 6700 ам.доллараар тооцсон.
-2008 оны улсын төсөв тодорхой хувийн алдагдалтай байсан. Үндсэн төсөв чинь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс бүрддэг. Нийгмийн халамжид чиглэсэн зарлага их байснаас энэ оны улсын төсөв 178 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Харин гэнэтийн ашгийн татвараас орж ирсэн мөнгө Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрдөг учраас уг сан өндөр орлоготой болсон. Энэ байдлыг тэнцүүлж цэгцлэхийн тулд л төсөвт тодотгол хийж буй юм. Тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг тэглэсэн.
-Урсгал зардлыг зөвхөн инфляциар санхүүжүүлдэг. Тиймээс зардлаа хэмнэхийн тулд аль болох орон тоо нэмэхгүй, цаг хугацааны хувьд яаралтай биш хөрөнгө оруулалтуудыг хойшлуулахад анхаарч байна. Хөрөнгө оруулалт хийдэг ч биелэлт нь тааруу байдаг. Тухайлбал, боловсролын салбарт л гэхэд энэ жил шинээр дөрвөн байгууламжид л хөрөнгө оруулалт хийсэн. Бусад нь он дамжсан байна.
Мөн төсвийн сахилга батыг сайжруулахын тулд ерөнхийлөн захирагч нарын 2009-2011 оны зарлагын хязгаарыг баталж өглөө. Сахилга батын шинэ систем мөрдөх болно.
-Одоогоор манайд нөлөөлөөгүй байна. Гэхдээ цаашид ямар нөлөө үзүүлж болохыг судлах зорилгоор өнөөдрийн хуралдаанаас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн санхүүгийн хямрал хамгийн бага нөлөөлж байгаа тив нь Ази. Гэтэл Азийн бүс дотроо Монгол Улсын инфляци хамгийн өндөр байгаа нь анхааруулга дохио өгөөд байна. Инфляцийг бууруулаагүй цагт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй.