Б.Жавхлан: 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо
2025.06.25

Б.Жавхлан: 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо

Өнөөдрийн /2025.06.25/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.

Засгийн газар "Төсвийн сахилга баттай, төр өөрөө бүсээ чангалъя" зарчим дор хэмнэлтийн бодлого, суурьтай төсвийн тодотголыг хийж байна.

Геополитикийн нөхцөл байдал дэлхий нийтийг хамарч, эдийн засгийн сорилтыг бий болгож буй энэ үеийг Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг тогтмол зардлуудыг таналгүй, ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр даван туулахыг хичээж байна.

Иймээс бид төсвийн сахилга бат, үр ашигт төвлөрөх бодлогын хүрээнд төрийн зардлыг бодитой танах зайлшгүй шаардлагад нийцүүлэн төсөвт ийнхүү ХЭМНЭЛТИЙН тодотголыг боловсрууллаа.