
2025.06.23
Б.Мөнхсоёл: Төсвийг тодотгохдоо боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг суурь салбарын хөрөнгө оруулалтыг оролдмооргүй байгаа юм
Төсөв тодотгохгүй, алтны орлогоор орлогын бууралтыг нөхнө хэмээн яригдах үед төсөв тодотгохоос өөр аргагүй гэдгийг хэлж байсан гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл юм.
Тэрбээр Засгийн газраас өргөн барих төсвийн тодотголд онгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ.
Төсвийн тодотголд хийхэд дараах зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн үзэж байна.