Ц.Даваасүрэн: "Эх орны хишиг"-ээ тараачихвал 2012 оны сонгуульд ногоон гэрэл асчих юм шиг төсөөлөөд байгаа юм. Тийм биш байх аа.
Монголбанк бодлогын хүүгээ өсгөжээ. Бэлэн мөнгө тарааж эхэлсэн болон цалин, тэтгэвэр нэмсэн нь инфляц өсөхөд шууд нөлөө үзүүлэх болсон. Түүнээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч буйгаа Төвбанк мэдэгдээд буй. Энэ сэдвээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувь нэмэх шийдвэр гаргалаа. Та үүнд тайлбар хийх боломжтой юу. Уг нь энэ онд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх зорилт дэвшүүлсэн. Зорилтынхоо эсрэг арга хэмжээ авлаа гэсэн бодол олон хүнд төржээ?
-Онолын талаас нь тайлбарлах юм бол эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, үнийн өсөлт буюу инфляц бууруулахыг оролдож байна гэсэн үг л дээ.
Арилжааны банкуудын зүгээс Төв банкны өндөр хүүтэй үнэт цаасанд, тодруулбал, хүү нь өссөн төв банкны үнэт цаасанд долоо хоногийн хугацаатай хөрөнгө оруулалт хийнэ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкууд зээл олгохоо багасгана гэсэн үг юм. Харин банкууд эрсдэлээс болгоомжлоод зээл өгч чадахгүй байгаа сул чөлөөтэй мөнгө их байгаа бол энэ бодлого инфляцид нэг их эергээр нөлөөлөхгүй болов уу. Нөгөө талаар, Төсвийн санхүүжилтээр, тухайлбал, Эх орны хишиг хувь тараах замаар гарч буй мөнгөний нийлүүлэлт буурахгүй учраас инфляцид эергээр нөлөөлнө гэдэгт эргэлзээд байна л даа. Ер нь бол үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн Төвбанкны зүгээс авдаг сонгодог арга зам. Сул тал нь эдийн засагт зээлийн эх үүсвэрийн дутагдал бий болж банкны хүү өснө.
-Бэлэн мөнгө тараах, цалин, тэтгэвэр нэмэх УИХ, Засгийн газрын шийдвэр инфляц өсөхөд шууд нөлөөлсөн гэж Монголбанкныхан тайлбарлажбайгаа. Тодорхой хэлбэл, төр, засгийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх бодлого нь Төвбанк ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ гэж, ойлгогдожбайна?
-Үнэ өссөн шалтгаан тодорхой шүү дээ. Иргэддээ 70 мянган төгрөг тарааснаас үүдэлтэй. Max идэж чаддаггүй хүн олон байсан юм уу. Махны эрэлт ихсэж, үнэ 84 хувь өссөн нь инфляцид гол нөлөөлөл болсон. Үнэ өснө гэдэг чинь шинээр бий болсон эрэлтийг нийлүүлэлт нь гүйцэхгүй байгаатай холбоотой хэрэг шүү дээ.
-Бодлогын хүүгээ өсгөх үндэслэл нь төрийн алдаатай бодлого биш үү. Эсвэл Монголбанк инфляцтайтэмцэх өөр арга зам олсонгүй юү. УИХ, Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу.
-Үнэ өссөн үндсэн шалтгааны нэг нь иргэддээ "Эх орны хишиг" 70 мянган төгрөгийн хувь хүртээсэн нь байж, тийм үү. Гэхдээ энэ амлалт чинь нэгэнт улс төр учраас иргэд маань өгөхийг шаардаж байна. Тийм учраас үүнийг алдаатай бодлого гэж хэлэх боломжгүй. Харин ямар арга замаар 1.5 сая төгрөгөө иргэддээ хүртээх вэ гэдгээ сайн бодож, үнэ хөөрөгдөхгүй байх талд нь сонголт хийхгүй бол хишиг тараасны эцсийн үр дүн гаргахгүй нь тодорхой байна шүү.
Зарим нэг хүн "Эх орны хишиг"-ээ тараачихвал 2012 оны сонгуульд ногоон гэрэл асчих юм шиг төсөөлөөд байгаа юм. Тийм биш байх аа. Эх орны хишиг тараасны дараа юмны үнэ хэд дахин өсчих юм бол ажилгүй, орлогогүй иргэд чинь улам л ядуурч, бүр ч ихээр бухимдахад хүрнэ гэдгийг тооцохгүй байж болохгүй.
Миний бодлоор хүн амынхаа бодит, орлогыг нь тодорхойлоод тэр халамж шаардлагатай 165 мянган өрхөд тодорхой хэмжээний бэлэн мөнгө хүртээгээд бусдад нь хөрөнгө оруулалт хэлбэрээр, тухайлбал, шаардлагатай ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэр барьж өгөөд хувьцааг нь иргэддээ өгсөн нь үр дүнтэй байх болов уу. Хөдөөд мах, хуурай сүү, бяслаг, эсгий, малын түүхий эд боловсруулах үйлдвэр ч барьж өгч, хувьцааг нь тухайн орон нутгийн оршин суугчдад 1.5 саяд нь ногдох хэмжээгээр хуваагаад өгчихөж болно. Иргэд хоорондоо хамтраад ажлын байр бий болгох жижиг үйлдвэрийн төсөл хийгээд ирвэл түүнийг нь санхүүжүүлж болно шүү дээ. Аль болох л бэлэн мөнгө зах зээлд нийлүүлэхээс татгалзах хэрэгтэй байна.
-Эрсдэлээс сэргийлэх амь тариаг бодлогын хүүгээ нэмэх гэж тайлбарлалаа. Таныхаар өөр арга харагдаж байна уу?
-Монголбанкнаас одоо явуулах гэж байгаа мөнгөний хатуу бодлогыг шууд үр дүнгээ өгөөд эхэлнэ гэж хэлж чадахгүй. Харин Засгийн газраас бэлнээр мөнгө тараах хэлбэрийг яаралтай өөрчилж миний хэлсэн байдлаар зөвхөн нийгмийн орлого багатай, эмзэг хэсэг рүү бэлэн мөнгө өгөөд үлдсэн хэсэгт нь бэлэн мөнгө бус ажлын байр бий болгох санаачилгыг санхүүжүүлэх хэлбэрээр эх орны хишгээ олговол үр дүн нь илүү гарна.
Монголбанкны хувьд харин бизнес, ажлын байрыг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлого явуулах нь зөв. Одоогийн банкны зээлийн хүү өндөр нөхцөлд бизнесийн орчин улам л муудаж. Тэр хэмжээгээр нийгмийн ядуурал нэмэгдэнэ.
-Төвбанк шийдвэрээ энэ сарын 12-ноос хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн. Улсынэдийн засагт том цохилт болно гэж хүмүүс болгоомжилж байх шиг байна лээ. Арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөх нь тодорхой. Энэ дарамт жижиг бизнес эрхлэгчдэд хүндээр тусна шүү дээ. Тэр их дарамтыг зөөллөх арга хэмжээ харагдахгүй байгаа.
-Манай бизнесийн орчин банкны зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Төвбанкны бодлогын хүүг өсгөхөд бусад банкны зээлийн хүү дагаад өснө. Өндөр хүүтэй зээл авсан хүн хүүний зардлаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардалдаа л шингээнэ биз дээ. Тиймээс үнэ бас л өсөж таарна. Тэгвэл үнэтэй энэ зээлийг авахгүй гэвэл бизнесээ хумих хэрэггэй болно. Шинээр бизнес эхлэхэд бүр ч хэцүү. Энэ талаас нь хүмүүс хараад хэлээд байгаа байх. Бизнесээ л "борцолно". Харин юунаас болж үнэ өссөнөө оношилж, түүнийгээ эмчлэх ёстой.
Шулуухан хэлбэл, бэлэн мөнгө тараах асуудлаа эргэж харъя. Гэтэл зарим нөхөд маань хүүхдийн мөнгөө буцаан олгож эхэлье гэж байгаа нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүулье, эдийн засгаа сүйрүүлчихье гэсэнтэй адил сонсогдож байна. Улс төрийг дүрэмтэй, ёс зүйтэй тоглодог болгохгүй бол эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа алдагдаж, тусгаар тогтнолд ч хор-тойгоор нөлөөлж болзошгүй юм.
-Санхүү, эдийн засгийн салбарт тодорхой хэмжээний сөрөг өөрчлөлт гарч болзошгүй. Түүнээс гадна арилжааны банкуудынбүтцийн өөрчлөлтийн талаар Монголбанкны удирдлага ярих боллоо. Гэхдээ тэд гадаадыи зөвлөхийн үгийг илүүд үзээд байгаа тухай банкны салбарын зарим хүн ярьж байгаа. Банкуудын нэгдлийг хүчээр зохицуулах, зах зээлийн жам ёсных нь шалгуур дунд үлдээх хоёрын аль нь зөв юм бэ?
-Банкуудаа чадваржуулъя, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлье гэдгийг эдийн засгийн цар хүрээ тэлж байгаа өнөө үед муу бодлого гэж хэлж болохгүй. Төрийн зохицуулалт санхүүгийн салбарт, тэр тусмаа хэрэглээний зах зээлгүй манай орны хувьд байх зүйл гэдгийг зориуд хэлмээр байна. Жамаар нь дампууруулъя гээд эцэстээ ард иргэдээ хөрөнгө мөнгөөр нь хохироогоод, хор хохирлыг нь татвар төлөгчдийн орлогоор барагдуулахад хүргэж болохгүй. Харин банкуудаа сайн сонсоорой, дундуур нь буруу "юм" гүйгээд зөв яваа нэгнээ луйвардуулах байдалд хүргэж болохгүй гэж хэлэх байна.
Ер нь санхүүгийн зах зээлд цаашдаа банкнаас гадна шууд зээлийг буюу хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Ингэж банктай өрсөлдөх зээлийг тогтолцоо бий болж байж зээлийн хүү буурч, бизнест таатай санхүүгийн орчин бүрэлдэн бий болно. Өнөөдөр бидэнд банкинд мөнгөө хийхээс өөр гарц алга байна шүү дээ. Харин хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бий болгочихвол хувьцаанд мөнгөө хийгээд өсгөөд байж болно. Олон улсын санхүүгийн зах зээлд гарах бололцоог ч бүх талаас нь нээж өгч, хөгжүүлэх хэрэгтэй байна.