Бүгд Найрамдах Узбекистан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2025.03.20

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг өчигдөр /2025.03.19/ Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фарход Нуритдинович Арзиев-ийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал болсныг Элчин сайд онцлоод 2025 онд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг болон соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжиж ирсэн. Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлд Элчин сайд идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.