Т.Мөнхтуяа: Халамжийн мөнгө аваагүй бол би ганцаараа зүтгээд барахгүй байсан
Чингэлтэй дүүргийн иргэн П.Батбаатарын гэр бүл
2014.08.26

Т.Мөнхтуяа: Халамжийн мөнгө аваагүй бол би ганцаараа зүтгээд барахгүй байсан

Нийгмийн эмзэг бүлэг гэж нэрлэгддэг амьжиргааны төвшин доогуур айл өрх нийслэлд олон. Чингэлтэй дүүргийн VII хорооны наймдугаар хэсэгт л гэхэд 280 гаруй өрхийн тэн хагас нь нэн ядуу буюу эмзэг бүлэгт хамрагддаг гээд бодохоор нийслэлийн хэмжээнд ямар тоо гарах нь ойлгомжтой.

Ажилд орох гэхээр нас, зүс, нуруу туруу заагаад халгаадаггүй өнөөгийн нөхцөлд эмзэг бүлэгт хамрагдаад байгаа эдгээр хүмүүсийг бас буруутгах аргагүй. Арга ядахдаа шил лааз цуглуулж, хоногийн хоолоо залгаж байх жишээтэй.

Гэвч цаана нь үр хүүхдээ өсгөх, өмсөх зүүх гээд ар гэрийн амьдрал тэр чигээрээ үлдэж байна. Үнэндээ гэр хорооллын альхан захад дутаж, гачигдахын зовлонг хэн нэгэн хэрхэн эдэлж суугааг таахад бэрх. Энэ бүхнийг олж тогтоож, гараа сунгадаг ганц газар нь дүүргүүдийн халамж үйлчилгээний хэлтэр.Халамжийн нэлээд олон төрлийн үйлчилгээ бий.

Хавтгайрсан халамж өглөө гэж шүүмжлэх хэсэг - байдаг ч ачир дээрээ тэр үйлчилгээ болгон амь тариа шиг хэрэгтэй зүйл байдгийг гэр хороолол дахь захын нэг айлаас харж болно.

Үүний нэг жишээ нь, дээр дурдсан Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны наймдугаар хэсэгт оршин суудаг П.Батбаатарынх. Тэднийх ам бүл долуул. П.Батбаатар өөрөө төрөлхийн харааны бэрхшээлтэй. Түүний ээж тал харвасан тул байнгын асаргаанд байдаг.

Цэцэрлэгийн насны хоёр, сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Тэднийд хөдөлмөрийн чадвартай ганц хүн байдаг нь эхнэр Т.Мөнхтуяа. Гэхдээ өнөөх л нас.өндөр, боловсролын төвшний босгоос болж ажил бараг олддоггүй.

Одоогоор тэрээр хорооных нь хөдөлмөрийн хэлтсээс олгосон эко эргүүл хэмээх улирлын чанартай ажлыг хийж байгаа. Энэ ажил нь сарын 172 мянган төгрөгийн цалинтай. Хэрвээ тэднийх дүүргийнхээ

Халамж үйлчилгээний хэлтсээс 3-4 төрлийн үйлчилгээ авдаггүй байсан бол 172 мянган төгрөгөөр амьдарна гэж яавч байхгүй. Тэдний авдаг халамжийн үйлчилгээг            тодруулбал

П.Батбаатар            хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог 115 мянган төгрөгийг сард нэг удаа, эм тарианы 60 мянган төгрөгийг улиралд нэг, эхнэр Т.Мөнхтуяа түүнийг асарсны 52 мянган төгрөгийг сард нэг удаа авдаг тулдаа дөрвийн дөрвөн хүүхдийн хувцас хэрэглэл, хэвтэрт байгаа эхээ асрахад зарцуулж байна.

Гэхдээ л тэд заримдаа хоногийн хоолгүй хонох үе гардаг байсан тухай Т.Мөнхтуяа ярьсан. Харин энэ жилээс дүүргийн Халамж үйлчилгээний газраас нь тэднийд хүнсний эрхийн бичиг олгож эхэлсэн нь амьдралд нь овоо нэмэртэй байх болжээ.

Түүнээс биш дөрвөн жаахан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй нөхөр, хэвтрийн хадам эхээ тэжээхийн тулд ганцаараа зүтгэхэд хэцүү байсан тухайгаа эхнэр нь ярьсан. Мөн тэрээр ийн ярьсан юм.

-Хүнсний эрхийн бичиг хэр нэмэр болж байна вэ?
Одоо манай гэр бүлд гэлтгүй энэ хорооныхны ганц хүндрэлтэй зүйл бол хүүхдээ цэцэрлэгт суулгах л байна.

Сард 40 мянган төгрөгийн хүнс авдаг болохоор нэмэртэй байлгүй яахав. Олсон хэдэн төгрөгөө хоёр хүүхдийнхээ сургуулийн хувцас хэрэглэлд зарцуулаад таардаг болохоор өмнө нь хоолгүй хонох өдөр ч байлаа. Тийм үед би хуванцар сав цуглуулж, өдөрт 2000-3000 төгрег олдог байсан. Тэр үеийг бодвол одоо гайгүй л байна.

-Бусадхаламжийнүйлчилгээгээавахадхугацаандаа буухгүй ч юм уу, ямар нэг хүндрэл бэрхшээл гардаг уу?

Халамжийн мөнгөө авах гээд банкан дээр очихоор санхүүжилт байхгүй гээд өгөхгүй удаашруулах үе бий. Өнгөрсөн сарын мөнгийг авах гэж банк дээр хонох нь холгүй юм болж авсан. Гэхдээ манай халамж үйлчилгээний ажилчид бол бидний зовлон жаргалыг сонсон шуурхай үйлчилдэг.

Өрхийн эмнэлэг л жаахан хүнд сурталтай санагддаг. Эмч нь байнга солигдоно, тэгээд хоорондоо зөрүүтэй онош тавина. Хүн болгон л энэ тухай хэлдэг юм. Нэг удаа хүүгээ үзүүлсэн чинь хэдэн эм бичээд, гайгүй байна гээд явуулсан. Гэтэл хэд хоногийн дараа хүндрээд Эх нялхсын эмнэлэгт очсон чинь ханиад хүндрээд хатгаа болсон байсан.

-Ер нь халамжийн үйлчилгээ хэр хүндээ хүрч байна вэ. Үр ашигтай байж чадаж байна уу?

Хүндээ хүрч ажиллаж чаддаг гэж боддог. Манай гэр бүл лав их л юм авч байна. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан таяг, нүдний шил, даралтын аппарат, хэвтрийн хүнд зориулсан тэргэнцэр гээд бүхий л дагалдах хэрэгслийг олгосон. Халамж үйлчилгээний газраас эмчилгээ, асаргааны мөнгө, хүнсний эрхийн бичиг олгоогүй бол би өдийд энэ хоёр том хүн, дөрвөн хүүхдийн төлөө хэчнээн зүтгээд барахгүй шүү дээ.

-Өөр хүндрэлтэй ямар асуудал байна вэ?

Одоо манай гэр бүлд гэлтгүй энэ хорооныхны ганц хүндрэлтэй зүйл бол хүүхдээ цэцэрлэгт суулгах л байна. Хэрвээ цэцэрлэгт суулгахгүй бол сургуульд авахгүй гэдэг. Цэцэрлэг гэлтгүй сургуулийн хүрэлцээ ч тааруу. Манайх хоёр том хүүгээ өөр дүүргийн сургуульд явуулдаг гэв.