Бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулжээ.
2013.05.20

21000 төгрөгийг ирэх сараас олгоно

ХАХНХ-ын яамнаас өнгөрөгч онд хүний хөгжил сангаас мөнгөө аваагүй болон дутуу авсан иргэдийн судалгааг гаргаж эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулсан. Энэ дагуу 21000 төгрөгийг ирэх сараас олгож эхлэхээр болсон байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Энэ сараас уул уурхай, тэнд түшиглэсэн үйлдвэр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрдэг. Эндээс эхлээд хүний хөгжлийн санд төвлөрөх орлого бүрдэж эхэлсэнд тооцож байгаа.

Бид энэ 21000 төгрөгийг 6 сараас олгохоор тооцож, судалгаагаа гаргаад бүх аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд энэ чиглэлээр заавар өгөөд бэлтгэл ажлаа хангаад байж байгаа гэв.