2008.03.27

Д.Ганхуяг: Засгийн газрын хийсэн гээд байгаа зүйл чинь угтаа УИХ -ын л ажил шүү дээ

УИХ-ЫН гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягтай энэ оны үндсэн чиглэл, төсвийн талаар ярилцсан юм.

-Ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Эдийн засгийн байнгын хороогоор ажил ихтэй байна уу?

-Гол нь ээлжит бус чуул-ган болон 2008 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хийж байгаа санаатай. Мөн ирэх долоо хоногоос тойргийнхоо иргэдтэй уулзана. Хаврын чуулганаар ашигт малтмалтай холбогдсон хэд хэдэн хуульд
өөрчлөлт оруулах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай, газар хувьчлах хуулийн хуга-цааг сунгаж иргэн бүрт хувьчлах тухай зэрэг олон хууль хэлэлцэгдэнэ. Мөн 2008 оны үндсэн чиглэл, төсвийн хэрэгжилтийн явцтай ч танилцана. 2009 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ёстой.

-2008 оны төсвийг УИХ-аар батлахад Эдийн засгийн байнгын хороо чухам юунд голлон анхаарсан бэ?

-Үндсэн чиглэл, төсвийн гүйцэтгэлийн үр дүн, өмнөх хүрсэн түвшин дээрээ үндэслэж дараагийн төлөвлөлтөө хийх нь ил үү чухал л даа. Энэ үнэлгээг улс төрөөс хараат бус мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Парламентын засаглалтай оронд Засгийн газар парламентын гаргасан хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг улс орон даяар зохион байгуулах үүргийг парламентын өмнө хуулиар хүлээдэг. Энэ утгаар нь Засгийн газрыг гүйцэтгэх засаглал гэдэг. Парламентын гол үүрэг нь хууль тогтоохоос гадна гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд нийт иргэдийн өмнөөс хяналт тавих юм.

Засгийн газрын хийсэн гээд байгаа асуудлууд чинь УИХ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхийг гүйцэтгэх засаглалд даалгаж өгснөөр л хэрэгжиж байгаа зүйл. Түүнээс Засгийн газар дангаараа энэ бүхнийг мэдээд хийх хууль эрх зүйн үндэсгүй.

УИХ 2008 оны үндсэн чиглэлд макро эдийн засаг, бодит салбар, бүс нутгийн хөгжил ба байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, гадаад болон батлан хамгаалах бодлого, онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадварыг дээшлүүлэх зэрэг 21 зорилтын хүрээнд нийт 207 арга хэмжээг төлөвлөн баталсан.

Эдийн засгийн байнгын хороон дээр (ЭЗБХ) УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд олонхи учир энэ боломжоо ашиглан эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих, өргөн хэрэглээний стратегийн чанартай хүнсний бүтээгдэхүүн гурил, төмс, хүнсний ногоог дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болох зорилтыг богино, дунд хуга-цаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дэлхийн зах зээл дээр улаан буудай, нефтийн үнэ цаашид өсөх хандлагатай байгаа тул улсын нөөцийг яаралтай нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар100-гаас доош-гүй тэрбум төгрөгийг зарцуулах, ажил олгогчдын НДШ-ийн ачааллын 19 хувийг 10 хувь болгож бууруулах, НД-ын санг төрийн татвараас бүрд-дэг төрийн сангаас салгаж жинхэнэ зориулалтаар нь тусгаарлан арвижуулах, хувийн, төрийн гэлтгүй цалин авч байгаа бүх иргэд адил хэмжээний НДШ төлдөг болж даатгалд хамруулах, хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байсан батлан хамгаалах, цагдаа, хилийн цэргийн үйл ажилла-гаатай холбоотой дэд бүтцийг сайжруулан нэмэгдүүлэх, бүтээн байгуулалт, авто парк шинэчлэхэд ойрын жилүүдэд 16-20 тэрбум төгрөгийг зарцуулах зэрэг нийгэм, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн олон шийдвэрүүдийг УИХ-аар гаргаж чадсан.

-Энэ оны үндсэн чиглэлд тусгагдсан гол ажлуудын талаар ярилцъя.

-Үндсэн чиглэл, төсөвт УИХ дараахь арга хэмжээнүүдийг оруулж батлан Засгийн газарт хэрэгжүүлэхийг даатгасан. Эдийн засгийн эрчимжилтийг бататгаж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 1747.3 ам.долларт хүргэх, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх. Ийм хуулийн төсөл өргөн барихыг Засгийн газарт даалгаад удаж байна. Бүхнийг төсвийн хөрөнгөөр шийдэх боломж муу, нь цаг их алдах болно. Тухайлбал, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоход шаардагдах санхүүжилтийг бүгдийг нь улсын төсвөөр шийдвэрлэнэ гэвэл дахиад 10 жил ч шаардагдахыг үгүйсгэхгүй. Ер нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөгжилтэй орнууд их ашигладаг юм. Бас нэг давуу тал нь хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хөрөнгийн үүсвэрээр санхүүжүүлж байгаа тул бага зардлаар чанартай гүйцэтгэдэг. Энэ ажилд хамгийн гол нь эрх зүйн орчин тодорхой ил тод, шударга болсон байх шаардлагатай. Хамгийн тулгамдсан хотын утааны асуудлыг бодсон ч энэ нь чухал хууль байх юм.

-Үндэсний үйлдвэр жижиг, дунд үйлдвэрийн талаар ямар арга хэмжээ авах гэж байна

-Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр ажиллаж байгаа хэлтэс, алба, сан, төслүүдийг ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн бүтцэд шилжүүлэн ЖДҮ эрхлэгчдэд үйлчлэх, зөвлөгөө өгөх төвийг дүүрэг, аймгийн 21 газарт байгуулав. Өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг дэмжих, тэргүүний шинэ техник, технологийг нэвтрүүлэх, уул уурхайн төс-лүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлд 1.2 тэрбум ам.доллар хүртэл хэмжээтэй Засгийн газрын бондыг борлуулах, мөн санхүүгийн бусад эх үүсвэрийг дайчлан 300.0 сая хүртэл ам.долларыг дээр зарцуулах, ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хүүгийн тодорхой хэсгийг төрөөс хариуцах, зээлийн баталгааг гаргах механизмыг бүрдүүлж шалгарсан төслийг арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх, уг зээлийн хүүг жилийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөв. Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулахыг төрөөс дэмжиж, нүүрснээс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Асгатын орд газрыг хэлэлцэхээ түр хойшлуулсан. ЭЗБХ энэ асуудал болон бусад гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн талаар ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Асгатын мөнгөний орд газрыг ашиглах бэлтгэлийг хангах. Энэ дээр Засгийн газраас УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн боловч тэр нь хуульд нийцээгүй шалтгаанаар буцаагдсан. Тэр нь одоогоор мөрдөгдөж буй "Ашигт малтмалын тухай" хуулиар стратегийн ордын 50 хувийг дотоодынх ч бай хаанахын ч бай компанид эзэмшүүлж болох боловч энэ нь уралдаант шалгаруулалтгүйгээр зүгээр өгнө гэсэн утгыг агуулаагүйтэй холбоотой. Оюу толгойд хайгуул хийсэн компанитай ч батлагд-сан нөөцөн дээр чанартай хийгдсэн техник, эдийн зас-гийн үндэслэл дээр суурилж хэлэлцээр хийж аль болох тохирохыг хичээгээд бүүр болохгүй бол өөр компанийг уралдаант шалгаруулалтын аргаар шийдвэрлэх эрх нь Монголын төрд байгаа. Энэ тохиолдолд харин хайгуулд гаргасан зардлыг нь нэр хүндтэй, зөвлөх компаниар аудит хийлгэн тооцох нь шударга ёсонд нийцнэ. Мэдээж үүнтэй зэрэгцээд уурхайн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал чухал. Ямар ч тохиол үйл ажиллагаанаас татвараар авах ашгийн хувь, хэмжээгээ сайтар тооцох нь чухал.

-Түлш эрчим хүчний салбарт ямар чиглэл баримталж байна вэ?

Түлш, эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, найдвартай ажиллагааг хангах болно. Улаанбаатар хотод 400 мВт-ын дулааны цахил-гаан станцын тав дахь эх үүсвэрийг барина. Эрчим хүч экспортлох зорилгоор Шивээ Овоо, Таван толгой болон бусад нүүрсний ордод түшиглэсэн орчин үеийн 10000 мВт-ийн хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах ажлыг эхлүүлэх болно. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийг өргөжүүлж, ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг 100 хүртэлх га-д байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрсийг боловсруулж коксжсон 150 мян.тн (70 мянган өрхийг хангах) экологийн цэвэр түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хоёр дугаар цахилгаан станцыг түшиглэн барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээ 30 хувиар буурч, агаарын нүүрсхүчлийн хэмжээ 0.53 болж буурсан байхаар төлөвлөж байна.

-Үндсэн чиглэлд хүнсний аюулгүй байдлын талаар юу гэж тусгасан бэ?

-2008 оныг "Хүнсний хангамж аюулгүй байдлын жил" болгон зарлаж мах, гурилын үнийн өсөлтийг хязгаарлан тогтвортой байлгах зорилгоор махны нөөц бэлтгэх, гурилын хэрэгцээг ойрын гурван жилд дотоодоосоо хангах зорилт дэвшүүлэв. Улаан буудайг "Буудайн сан"-гаар дамжуулан худалдан авч, тн тутамд 80.000 төгрөгийн урамшуулал олгох, газар тариалангийн техник хэрэгслийг лизингээр ашиглуулах лизингийн төвүүдийг байгуулах, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх бага оврын трактор, цахилгаан үүсгүүр, хадлангийн болон газар тариалангийн техник хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ. Мөн үндсэн чиглэлд хот хоорондын авто замын хэвтээ, босоо тэнхлэгүүдийг байгуулж, ойрын таван жилд бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох бодлого баримталсан. Энэ зорилтын хүрээнд 2008 онд 500 км зам тавих, Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг, сайжруулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Монгол Улсын төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэхэд 10-15 орчим тэрбум төгрөг, хөдөө-гийн сум, суурин газрын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж 33 сумыг эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд, 13 сумыг сэргээгдэх эрчим хүчинд тус тус холбох, хөдөөгийн бүх сумын төвийг гар утасны сүлжээнд холбох техникийн асуудлыг шийдэж 2008 онд 200 сумыг холбон малчин өрхийг холбоожуулах, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг 20 орчим хувиар нэмэх, 1995 оноос өмнө цэргийн тэтгэвэрт гарсан албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, 1995 оноос өмнө хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын доорхи нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ЕБС-ийг 12-жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангаж эхлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн өмнө хүн амын бүртгэл, тооллогын тоо, мэдээний зөрүүг арилгах, будлиангүй болгох, зэрэг... Ийм л байна.

Гэтэл энэ бүхнийг Зас-гийн газар өөрсдөө хийсэн мэт шоудаж, ажил хийхгүй хамаг цагаа барж байх шиг байна.
Мэдээж Засгийн газарт хийж байгаа ажил байгаа нь ч тодорхой. Гэвч тэд энэ бүх-нийг хийх гэж л томилогдсон шүү дээ.
УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхээсээ илүү дахин дахин өөрсдөө шийдсэн мэт ярих шоудах, тархи угаах явдал үнэхээр их байна. Зарим нь бүүр манай нам, манай дарга л бүтээн байгуулж ирсэн учир бүтээн байгуулна гээд л ярьж гарах юм. Угтаа төсвийн орлого нь ард түмний баялаг болон бизнесийн салбарынхны хөлсөөр бий болсон татвар шүү дээ. Тэгээд хийх ажил, зарцуулах төсвийг нь УИХ батлаад өгчихнө. Засгийн газрын үүрэг бол ерөнхийдөө хуулийн хэрэгжилтийг орон да-яар парламентын өмнө зохион байгуулах ажлыг хариуцахаас гадна, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, гүйцэтгэл, чанарт нь хяналт тавих ёстой. Тодруулбал дахиад л бүтээн байгуулалтын ажлыг бүгдийг бизнесийнхэн, ард түмэн л гүйцэтгэж байгаа. Түүнээс Засгийн газар хийгээд байгаа юм биш.

-Гурилын үнийг тогтвортой байлгах талаар Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гарсан. Энэ тогтоол зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу?

-Уг нь өнөөдөр Засгийн газар гурилын үнийг тогтвортой байлгахыг зохицуулчихсан байх ёстой. Үүний тулд УИХ-аас нийт 40мянган тн гурилыг цагаан сараас өмнө импортлоход зориулж гаа-пийн болон НӨАТ-аас чөлөөлж өгсөн. Гэтэл гурилын үнэ өдрөөс өдөрт өсөөд л байна шүү дээ.

Газар тариалангийн техник хэрэгслийг лизингээр ашиглуулах лизингийн төвүүдийг байгуулах, дэлхийн зах зээл дээр улаан буудай, нефтийн үнэ цаашид өсөх хандлагатай байгаа тул улсын нөөцийг яаралтай нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар 100-аас доошгүй тэрбум төгрөгийг зарцуулах, өрсөлдөх чадвартай ЖДҮ болон үндэсний үйлдвэрийг дэмжих болон санхүүжүүлэх зээлийн хүүгийн зарим хэсгийг төрөөс хариуцах зэрэгт зориулан 300 хүртэлх сая ам.долларыг зарцуулах зэрэг арга хэмжээг оруулж баталсан. Яг одоогоор нөөцөлсөн улаан буудай, нефтийн бүтээгдэхүүн алга л байх шиг байна. "Атрын III аян" гэж дээрх үндсэн чиглэлийн арга хэмжээг нэрийг нь өөрчлөн Засгийн газрын тэргүүнээс авахуулаад олон хүн дахин дахин ярьсан. Хайран ч цаг, хайран ч мөнгө.
Дээр нь УИХ-аас бүх аймгийг хар замаар холбох, 2008 онд 500 км зам барих гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг бас л зөвхөн манай Засгийн газрын ажил гэж ярьж байна. УИХ-ын шийдвэр байтугай, энгийн иргэд бие биеийнхээ гаргасан шинэ санааг булааж аваад байх нь зохимжгүй, ёс зүйгүйд тооцогддог гэдгийг бодох хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд зөв шүүмжлэлийг хүлээж авах, байнга иргэдээсээ шахуулж шаардуулах үүрэгтэй гэдгээ төрийн түшээд бид бүгдээрээ байнга санаж асуудалд хан-цах шаардлагатай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.